БИЧЛЭГ: Оросын цэргүүд Мариуполь хотын хүүхдийн эмнэлгийг бөмбөгджээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Дэлхий дахинд 4335

БИЧЛЭГ: Оросын цэргүүд Мариуполь хотын хүүхдийн эмнэлгийг бөмбөгджээ

Оросын цэргийн хүчин Украины Мариуполь хотын хүүхдийн эмнэлгийг бөмбөгдсөний улмаас жирэмсэн эмэгтэйчүүд шархдаж, хүүхдүүд нуранги дор дарагдан, маш их хэмжээний хохирол учирсан гэж орон нутгийн албаныхан мэдээлжээ.

Ерөнхийлөгч Владимир Зеленский энэхүү агаарын довтолгоог "харгислал" гэж нэрлэн, "Оросын цэргүүд төрөх эмнэлэгт шууд цохилт өглөө. Нуранги дор иргэд, хүүхдүүд байгаа" хэмээн олон нийтийн сүлжээндээ бичсэн байна. Бүслэлтэд орсон г тэрээр онцолжээ. 

Бүс нутгийн албаны хүмүүсийн мэдээлснээр, тус эмнэлэг нь агаарын цохилтод хэд хэдэн удаа өртсөн бөгөөд нийт 17 хүн шархадсаны дотор жирэмсэн эмэгтэйчүүд байсан аж.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба энэ талаар

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Ройтерс" агентлагт тайлбар өгөхдөө "Оросын цэргүүд энгийн иргэдийн объект руу гал нээдэггүй" гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Arai bnaa zurh uvduj bn

Сэтгэгдэл үлдээх