Х.Болортуяа чансаа олгох том тэмцээнд үзүүрлэлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

07 05сар 2024
Чөлөөт бөх 3210

Х.Болортуяа чансаа олгох том тэмцээнд үзүүрлэлээ

Энэ өдрүүдэд Турк улсын Стамбул хотноо бөхийн төрлүүдийн дэлхийн чансаа олгох "Яшар Догугийн" тэмцээн зохион байгуулагдаж байна. 

Тэмцээний хуваарь болон тус тэмцээнд оролцож буй монголын баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Эмэгтэйчүүдийн -62 кг жинд бүх өрсөлдөгчөө цэвэр ялж алтан медаль хүртсэн МУГТ С.Цэрэнчимэдийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэгвэл чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг жинд 23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт “Аврагч” спорт хороо, Орхон аймгийн “Соколь” компанийн тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа мөнгөн медаль хүртлээ. Тэрээр 1/8 шигшээд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Германы Элина Бруггерийг оноогоор цэвэр (12:1), 1/4 шигшээд 2021 оны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вероника Чумиковаг цэвэр дарсан юм. 

Хагас шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Польшийн Анжелина Лысакыг мөн цэвэр дарлаа.

Алтан медалийн төлөөх барилдаанд олимп, ДАШТ-ий хүрэл медальт Болгарын Эвелина Николоваг 6:2-оор илүүрхэж яваад цэвэр даруулж харамсалтай ялагдлаа.

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Охидууддаа томоос том өндрөөс өндөр амжилт баяр бүхнийг хүсье хүргэе..

Сэтгэгдэл үлдээх