LIVE: Биеийн байдал хүндэрч байгаа иргэдийн хувьд 1, 2 тунд хамрагдсан иргэд байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Ковид-19 1521

LIVE: Биеийн байдал хүндэрч байгаа иргэдийн хувьд 1, 2 тунд хамрагдсан иргэд байна

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
Тэрбээр, Омикрон хувилбарын давлагаа нэгдүгээр сарын сүүлчээр таарч байна. Сүүлийн долоо хоногт PCR шинжилгээгээр баталгаажсан тохиолдлын тоо өдөрт дунджаар 3000 орчим бүртгэгдсэн. Үүний цаана түргэвчилсэн тестээр эерэг гарсан, бүртгэгдээгүй хөнгөн өвдсөн хүний тоо 20 мянган орчим хүрсэн байх магадлалтай. .

Эмнэлгийн орны ачаалал одоогоор харьцангуй буурч байгаа ч эргээд цагаан сарын дараа орны ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Цагаан сараар ахмад настнуудыг золгох үед халдвар дамжуулах эрсдэлтэй. Ахмад настнууд богино хугацаанд хатгаа болох, эсвэл суурь өвчнөөрөө хүндрэх эрсдэлтэй.

17-гоос доош насны хүүхдийн халдвар 20-22 хувийг эзэлж байна. Хавсарсан өвчтэй, хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд хатгаа болон хүндрэх эрсдэлтэй. Тиймээс гэр гэртээ золголт хийж, гадуур явахгүй байхыг анхааруулъя.

-Нэмэлт тунгийн дархлаажуулалт ямар түвшинд байна вэ?

-Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь хоёр тундаа хамрагдсан иргэд байна. .

Дахин халдвар авч өвдөж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна. . Өвдсөний дараа үүссэн дархлаа таныг омикроноос хамгаалж чадахгүй гэдгийг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа.

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    Чи одоо больчихооч дэээээ

  2. Хүрлээ

    Ичих нүүр гэж чамд байна ууужу

  3. Zochin

    Hun uhuulehee bolioch.Hyatad emch naraas suraltsaach

  4. Зочин

    Одоо энэ балай тархи угаалтаа болимоор юм. Ямарч баталгаа нотолгоогүй баахан вак хүчээр шахаад.

Сэтгэгдэл үлдээх