LIVE: А.Ариунзаяа: Тэтгэврийн нэмэгдэл 3-4 цагийн дотор иргэдийн дансанд шилжинэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Улс төр 1708

LIVE: А.Ариунзаяа: Тэтгэврийн нэмэгдэл 3-4 цагийн дотор иргэдийн дансанд шилжинэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц зэрэг 14 асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Ч.Болортуяа: Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгааг Улсын Онцгой комиссоос анхааруулсан

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын хуралдаан бүрд Улсын Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдлыг танилцуулдаг. Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгааг УОК-оос анхааруулсан. Нийт өвчлөлийн 20-21 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байсан бол өнгөрсөн долоо хоногт 22 хувьд хүрсэн. " гэлээ. 

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Монгол, БНХАУ-ын хилийн Шивээ хүрэн, Сэхээ, Бичигт, Зүүн хатавч боомтуудын төмөр замын улсын хилийн шугам, дайран өнгөрөх цэгүүдийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны нот бичиг, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны нот бичгийг хэлэлцэн дэмжсэн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: 

-Өнөөдрөөс өндөр настнуудын тэтгэврийг нэмэгдсэн хэмжээгээр бодож, иргэдийн дансанд шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. 

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлж байгаа. Ингээд,

  • Нийгмийн даатгалын сангаас олгох болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоохоор Засгийн газраас шийдвэрлэсэн байна.

. Нийт тэтгэврийн нэмэгдэлд 637 орчим тэрбум төгрөг шаардагдаж байгаа.

  • 197.1 мянган хүний тэтгэвэр 50 мянгаас дээш төгрөгөөр,
  • 72.3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр,
  • 200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэж байна. Дундаж тэтгэврийн хэмжээ 29.7 хувиар нэмэгдэж байна.

Тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэвэр хамгийн багадаа 15 хувиар нэмэгдэж байна.

Иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг олгох талаар банкуудтай ярихад 3-4 цагийн дотор иргэдийн дансанд гүйцэт орж дуусна гэсэн хариултыг өгсөн.

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх