🔴 LIVE: Х.Болормаа: Засаг даргын захирамжаар ажлаас нь чөлөөлснийг мэдмэгцээ М.Цогзолмаа сургуулийн тамгыг авч зугтаасан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

10 05сар 2024
Боловсрол 1474

🔴 LIVE: Х.Болормаа: Засаг даргын захирамжаар ажлаас нь чөлөөлснийг мэдмэгцээ М.Цогзолмаа сургуулийн тамгыг авч зугтаасан

Чингэлтэй дүүрэгт байрлах Нийслэлийн ЕБ-ын 50 дугаар сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос НОК-ыг шийдвэрийг зөрчиж, 100 гаруй багш ажилтныг хамруулсан хурал хийснээс үүдэн таван багш коронавирусийн халдвар авсан гэх асуудал үүссэн. Бид үүсээд байгаа нөхцөл байдлыг газар дээрээс нь тодрууллаа.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 50-р сургуулийн ҮЭХ-ны дарга Х.Болормаа:

Манай сургууль дээр болж байгаа нөхцөл байдлын талаар товч тайлбар хийе. Тус сургуулийн өмнөх захирал Р.Даваахүү 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр ажлаа одоогийн захирал М.Цогзолмаад ажлаа шилжүүлэн өгсөн. Тэр үед улс орон бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд шилжчихсэн, багш нар ажлаа цахимаар явуулж байсан үе л дээ. Энэ захиралтайгаа өнгөрсөн хавраас нүүр тулж ажил эхлэх үед асуудал босож эхэлсэн. Энэ хүний зан харилцаа, багш ажилтантайгаа харилцаж буй удирдах ажилтны ёс зүй тааруухан, санхүүгийн асуудал дээр учир дутагдалтай болох нь мэдэгдэж эхэлсэн. Багш, ажилтнаас сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хороонд удаа дараа амаар болон бичгээр гомдол ирж эхэлсэн тул хуульд заасан арга хэмжээг тухайн үед нь авч хэрэгжүүлсэн.

Ингээд зуны амралт дуусаад намар хичээл цуглах үед асуудал улам бүр даамжирч асуудал сургуулиас хальж дүүрэг рүү очсон байсан. Улмаар дүүргийн боловсролын газраас намайг дуудаж, тайлбар авахад нь би өөртөө цугласан баримтуудаа өгч, холбогдох олон ажил өрнөсөн.

Манай сургуулийн захирал М.Цогзолмаатай холбоотой асуудлыг наймдугаар сарын 24-ний өдөр хэлэлцэх үед тэрбээр ковид-19 өвчнөөр өвдсөн тул ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Улмаар эдгээд ажилдаа орсных нь дараа “Өөрийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлөв” гэдэг Засаг даргын захирамж бидэнд ирсэн. Гэтэл М.Цогзолмаа захирал би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаагүй хэмээн эсэргүүцсэн тул Есдүгээр сарын 27-ны өдөр “ажлын хариуцлага алдсан тул ажлаас чөлөөлөв” гэдэг Засаг даргын захирамж мөн ирсэн. Гэтэл Цогзолмаа захирал ажлаа хүлээлцээгүйгээр барахгүй, тамгаа аваад эмнэлэгт хэвтчихсэн. Энэ хүн янз бүрийн байдлаар хамт олныхоо нэр хүндийг гутаах ажлыг хийж, лайв хийх болсон тул бид түүнд албан ёсоор мэдэгдэл хүргүүлж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу ажлаас нь чөлөөлсөн тул ажлаа хүлээлцээч хэмээн хэлээд байж байтал гэнэт бүх асуудал өөрчлөгдсөн.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын өөр нэг захирамж шинээр гарч “М.Цогзолмаа захирлыг ажлаас нь чөлөөлсөн хоёр захирамжаа өөрчилж, сахилгын арга хэмжээ тооцох тухай” захирамж ирүүлснийг бид эсэргүүцэж байна.

М.Цогцолмаа захирал багш, ажилтантай маш муухай захиран зандарсан байдлаар харьцдаг, гаргасан шийдвэрээ ямагт өөрчилж ажлаа хэвийн явуулах боломж өгдөггүй. Түүгээр ч зогсохгүй багш нарын хурал дээр орж ирээд хамтын шийдвэрийг урж шидсэн зэрэг байж боломгүй зөрчил гаргасан.

Үйлдвэрчний эвлэлийн хурал хууль бусаар хийж олон багшийг коронавирусийн халдвараар өвчлүүлсэн гэдэг мэдээлэл худлаа. Хуралд суусан багш нараас хоёр хүн л коронавирусийн халдвар авсан.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 50-р сургуулийн багш:

Манай захирал намайг утсаар ярьж байхад “наад утсаа чанга яригч дээр нь тавь хэмээн зандарч, бидний яриаг хөндлөнгөөс сонсож байсан”

Нийслэлийн Ерөнхий боловсролын 50-р сургуулийн багш:

Энэ захирлыг анх орж ирэхэд нь манай хамт олон их сайхан хүлээж авсан. Гэтэл удаачгүй намайг чи ёстой арчаагүй юм гэх зэргээр хашхичин загнах болсон. Хамт олныхоо хурал дээр хэдэн үг хэлсэн чинь намайг өрөөндөө дуудаж, “орчноо мэдрээгүй” хэмээн элдвээр доромжилсон.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 50-р сургуулийн багш:

Багш, ажилтнуудаа хүүхэд шиг эгнүүлж зогсоож байгаад загнах удаа олон байсан. Бүх хүмүүс рүү байнга өндөр дуугаар чанга хашхичин загнаж байгаа нь ажлаа хийхэд үнэхээр хүндрэл учруулдаг.

 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Сэтгэгдэл үлдээх