🔴 LIVE: 84-р сургуулийн багш нар сургуулийн захирлынхаа улс төрийн томилгоог эсэргүүцэж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

21 05сар 2024
Боловсрол 3794

🔴 LIVE: 84-р сургуулийн багш нар сургуулийн захирлынхаа улс төрийн томилгоог эсэргүүцэж байна

Нийслэлийн Ерөнхий боловсролын 84-р сургуулийн багш ажилтнууд улстөрийн томилгоогоор томилогдон ирсэн шинэ захиралтайгаа хамтарч ажиллах боломжгүй хэмээн хэвлэлийн бага хурал зарлалаа.

Нийслэлийн 84-р сургуулийн багш:

Манай сургуулийн багш нар шинээр томилогдон ирсэн захирлыг эсэргүүцээгүй гэдгээ юун түрүүнд хэлье. Харин бид “түр томилгоо” гэгчийг л эсэргүүцээд байгаа юм. Хууль журмынхаа дагуу сургуулийн захирлыг заавал сонгон шалгаруулж байж томилох ёстой. Гэтэл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр “Түр орлон гүйцэтгэгч” гэгчийг томилж ирүүлэх гэж буйтай бид эвлэрэхгүй.

Манай сургуулийн өмнөх захирлыг ажлаас нь гэнэт чөлөөлөх шийдвэр гарсан. Уг шийдвэр гарсныг мэдмэгцээ манай сургуулийн 260 гаруй багш ажилтнууд хуралдаж, шинэ захирлыг “Түр орлон гүйцэтгэгч”-ээр бус харин сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан хүнээр сургуулиа удирдуулмаар байна.

Нийслэлийн 84-р сургуулийн багш:

Манай сургуулийн захирлаар томилогдон ирж буй хүн ямар хүн болохыг бид огт мэдэхгүй байгаа. Тэр хүн өмнө нь боловсролын салбарт ажиллаж байсан уу үгүй юу, энэ том сургуулийг аваад явах мэдлэг боловсролтой, ажлын туршлагатай хүн мөн үү, үгүй юу гэдгийг бид огт мэдэхгүй байна. Гэтэл манай дүүргийн засаг дарга сонгон шалгаруулалт огт явуулахгүйгээр “Ковидын тухай хууль” гэгчээр шууд томилгоо хийх гэж байгаа гэсэн. Мөн багш нарт шинэ захирлыг томилсон захирамжаа танилцуулах албагүй гэж хэлсэн.

Нийслэлийн 84-р сургуулийн багш:

Манай хамт олны хувьд сургуулийнхаа хуучин захиралдаа албан шаардлага хүргүүлчихсэн байгаа. Та бидэнтэй сүүлийн 15 жилийн турш хамтарч ажилласны хувьд бидний эхлүүлсэн тэмцлийг дуусах хүртэл ажлаа битгий хүлээлгэж өгөөрэй гэсэн шаардлага хүргүүлсэн. Бид дүүргийн Засаг даргын хуулийн зөвлөх Мөнгөншагайд асуудлаа тавьсан чинь “Төр ажлаа хийж байна. Та нар эсэргүүцэж байгаа бол бид цагдаагийн хүчээр хийнэ” хэмээн сүрдүүлж, цагдаагийн алба хаагчдыг утсаар дуудан ирүүлсэн.

10 Сэтгэгдэл

  1. Зочн

    Зөв ман-намын хоосон толгой гудамжны янхан шиг юм сэтгүүлчийн асуултанд ч хариулахгүй гүйгээд гарсан тийм байж яаж ажиллах вэ.Сургуулийн зарирлыг цагдаагийн хүчэээр солидог болсон уу.Ман-намд олигтой боловсролтой мэдлэгтэй хүн ордоггүй дандаа өлөн хоосон гуйланч хоноцын сэжгийн сэтгэлтэй юмс байх шиг ямар ч чадамжгүйн жишээ цагдаа эрхтэн дархатангуудаар хүч ээр захирал болох нь ээ энэ авгай

  2. DR. UROLOGIST

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  3. Зочин

    Энэ юунд нь хэрэлдээд байдгын Март чинь хичнээн жил захирал хийлээ хүүхэд 84 д оруулах гэж бөөн хахууль өгдөг гээд л хичнээн жил яригдаад л байдаг тэгээд ийм хүнд дарлуулаад л бж байдаг одоо бас ямар арын хаалганы шахаа нь орж ирэх гээд бөөн юм болоод байдгын үнэн үхэр нэрэндээ таарсан Монголчууд

  4. Зочин

    84 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН АМЖИЛТ. ҮНЭНИЙ ТӨЛӨӨ нэг БАЙГААРАЙ

  5. Зочин

    Энэ шаардлага зохих шатны хүмүүстэй хүрэхгүй доогуур байгаа хүмүүсийн ширээний нүд рүү ороод байгаад харамсаад байхын

  6. Зочин

    за, төрийн байгууллага удирдлагаа солиулахгүй гээд чичрээд эхлэхээрээ л болохоо байдаг юм даа. Автлга хээл хахуулийн мафи болчихсон газар л тэгдэг. Шинэ ирсэн хүн нь мөнгө олдог аргыг нь алга болгох нь, бидэнд уусан нэгдэж хууль бус юм хийхээ болино яана гэсэн айдас л даа.

  7. Zochin

    84 r surguulid huuhed oruulahad hed gechihvee neleen unetei gesen shuu ene zahiral n olon jil avilgal avch bna daa

    1. Zochin

      Ene unen

  8. зочин

    Эсэргүүцэж байгаа нөхөд бүгд Мартын арын хаалгаар ажилд орсон.мөн хахууль хуваалцаж хүүхэд сургуульд оруулдаг багш нар ш дээ

  9. Зочин

    Za yostoi hahuuli awdaggui ym bna lee shvv.uguh geed onigoo bolj ywlaa

Сэтгэгдэл үлдээх