"Орос танк" энэ оны анхны барилдаанаа өнөөдөр хийнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Чөлөөт бөх 3544

"Орос танк" энэ оны анхны барилдаанаа өнөөдөр хийнэ

Итали улсын Сассари хотноо бөхийн төрлүүдийн 26 дахь удаагийн "Сити оф Сассари" олон улсын тэмцээн зохион байгуулагдаж байна. 

 

Зургаадугаар сарын 18-19-ний өдөр Сассари хотноо чөлөөт бөх, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол бөхийн төрлөөр залуучууд болон насанд хүрэгчид өрсөлдөж байна. Өчигдөр тэмцээний хуваарь ёсоор залуучуудын ангиллын барилдаанууд явагдсан ба өнөөдөр насанд хүрэгчдийн барилдаан явагдана. Энэхүү тэмцээний гол дуулиан бол өнгөрөгч оны 12 дугаар сард Сербид болсон дэлхийн цом тэмцээнд оролцсоноосоо хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байгаа ОХУ-ын шигшээ багийн ахлагч А.Садулаев оролцож байна. Мөн түүнчлэн түүнээс гадна ОХУ-ын олимпын багийн хэд хэдэн гишүүн оролцохоор болсон юм. 

  • 57 кг жинд: Заур Угуев /дэлхийн хошой аварга/
  • 65 кг жинд: Гаджимурад Рашидов /дэлхийн аварга/
  • 74 кг жинд: Заурбек Сидаков /дэлхийн хошой аварга/
  • 86 кг жинд: Магомед Рамазанов
  • 97 кг жинд: Абдулрашид Садулаев /Олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга/
  • 125 кг жинд: Шамил Шарипов, Эрик Джиоев нар оролцож байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх