🔴LIVE: Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

12 05сар 2024
Таеквондо 3661

🔴LIVE: Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ

Ливан улсын Бейрут хотноо зохион байгуулагдаж буй Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний пара-таеквондогийн төрөлд манай улсаас Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль, Х.Энхтуяа, Ц.Даваачулуу нар хүрэл медаль хүртлээ. ДАШТ, ААШТ-ий тус бүр дөрвөн удаагийн аварга Г.Болор-Эрдэнийн шигшээ тулааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр тэмцээний хуваарь ёсоор насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -58кг, -74кг, +87кг, эмэгтэйчүүдийн -49кг, -62кг, +73кг жингүүдийн тулаан явагдах ба манай улсаас ОУХМ Г.Энхбаяр, ОУХМ А.Нацагдорж нар тулалдана. Манай таеквондочдын оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Манай тамирчдын хэн хэн нь хоёр ялахад медалийн болзол хангах оноолттой байгаа юм. Тамирчдадаа эх орныхоо далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүсэн ерөөе. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх