Олимпын төрөлт таеквондогийн 24 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдана.
Ливан улсын Бейрут хотноо зохион байгуулагдаж буй Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний пара-таеквондогийн төрөлд манай улсаас Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль, Х.Энхтуяа, Ц.Даваачулуу нар хүрэл медаль хүртлээ. ДАШТ, ААШТ-ий тус бүр дөрвөн удаагийн аварга Г.Болор-Эрдэнийн шигшээ тулааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр тэмцээний хуваарь ёсоор насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -58кг, -74кг, +87кг, эмэгтэйчүүдийн -49кг, -62кг, +73кг жингүүдийн тулаан явагдах ба манай дараах тамирчид тулалдана.
Эрэгтэйчүүдийн -58кг жинд: Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Энхбаяр эхний тойрогт Пакистаны тулаанчтай хийнэ. /Хоёрдугаар дэвжээний ес дэх тулаан/
Эрэгтэйчүүдийн -74кг жинд: Алдар спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ А.Нацагдорж эхний тулаанаа Катарын тулаанчтай хийнэ. /Нэгдүгээр дэвжээний дөрөв дэх тулаан/
Хэсгийн тулаан Улаанбаатрын цагаар 14:00 цагт эхлэх ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно.