Олимпын төрөлт Пара-Таеквондогийн зургаа дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас зургаан тамирчин өрсөлдөж гурван медаль хүртлээ.
Ливан улсын Бейрут хотноо зургаа дахь удаагийн Пара-таеквондогийн, 24 дэх удаагийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга зохион байгуулагдаж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр пара-таеквондогийн тэмцээн явагдсан ба манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Отгонбаатар, О.Хосбаяр нарын удирдлага дор олимпын эрхээ авсан Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нарын зургаан тамирчин өрсөлдлөө. Манай тамирчдын оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Өчигдөр тулалдсан тамирчдаас дараах тамирчид маань медаль хүртсэн байна.
- К44 ангиллын -61кг жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний тус бүр дөрвөн удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ өрсөлдөж мөнгөн медаль хүртлээ.
- К43 ангиллын -61кг жинд Ц.Даваачулуу, К44 ангиллын -49кг жинд Х.Энхтуяа нар хүрэл медаль хүртлээ.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээр үргэлжлэн явагдаж байгаа ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлж байна.