Орос бөхчүүд Европ тивд ноёрхож байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Чөлөөт бөх 3412

Орос бөхчүүд Европ тивд ноёрхож байна

Бөхийн төрлүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн төрөл явагдаж дууслаа. 

 

Тэмцээний хөшгийг нээн барилдсан чөлөөт бөхийн 57, 65, 70, 79, 97кг жингийн дөрөвт нь ОХУ-ын бөхчүүд финалд шалгарч 65кг жинд З.Шахиев, 70кг жинд И.Касумов, 97кг жинд А.Забрайлов нар аваргын алтан медаль хүтээд байлаа. Эхний таван жингийн финалын барилдаануудыг ЭНД дарж үзнэ үү. 

Тэгвэл өчигдөр эрэгтэйчүүдийн үлдсэн таван жингийн финалын барилдаан явагдаж мөн л ОХУ-ын дөрвөн бөх финалд үлдсэнээс 61кг жинд А.Магомедов, 86кг жинд А.Найфонов, 92кг жинд М.Гусейнович нар алтан медаль хүртэж 125кг жинд С.Козерев үзүүрлэлээ. Ингэснээр эрэгтэй 10 жингийн наймд нь ОХУ-ын бөхчүүд финалдаж зургаан алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр хол тасархай тэргүүллээ. 

125кг жинд Рио-2016 олимпын аварга, дэлхийн хошой аварга Туркийн Таха Акгул тивдээ найм дахь удаагаа түрүүлж өөрийн тогтоосон түүхэн рекордоо ахиуллаа. Харин 74кг жинд түрүүлэх бөхийн таамагт зүй ёсоор бичигдэн байсан олимпын хүрэл, дэлхийн хошой аварга Италийн алдарт Ф.Чамизо аварга тус жинд түрүүлсэн Словакын Т.Салказановт өвдөг шороодлоо. 

57кг жин:

Алтан медаль: А.Магомедов (ОХУ)
Мөнгөн медаль: А.Зелеп (Украин)
Хүрэл медаль: Э.Григорев (Польш), Б.Ломтадзе (Гүрж)

74кг жин:

Алтан медаль: Т.Майрбекович (Словак)
Мөнгөн медаль: М.Стефанов Киров (Болгар)
Хүрэл медаль: Ф.Чамизо (Итали), М.Финесилвер (Израиль)

 

86кг жин:

Алтан медаль: А.Найфонов (ОХУ)
Мөнгөн медаль: С.Аминашвили (Гүрж)
Хүрэл медаль: М.Назем (Сан-Марино), А.Шабанау (Болгар)

 

92кг жин:

Алтан медаль: М.Гусенович (ОХУ)
Мөнгөн медаль: С.Щеррер (Швейцарь)
Хүрэл медаль: О.Нурмагомедов (Азербайжан), Х.Ражавау (Болгра)

 

125кг жин:

Алтан медаль: Т.Акгул (Турк)
Мөнгөн медаль: С.Козерев (ОХУ)
Хүрэл медаль: Г.Петриашвили (Гүрж), О.Хотсианишки (Украин)

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх