Урнаа аваргадаа дахин баярлалаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Жүдо 8957

Урнаа аваргадаа дахин баярлалаа

Жүдо бөхийн Тбилисийн их дуулга тэмцээн ширүүн өрсөлдөөн дунд явагдаж дууслаа. Энэ удаагийн тэмцээнд 80 орны 441 тамирчин оролцсоноос манай улсын баг, тамирчид хос алт, хос хүрэл медаль, нэг шагналт байр эзэлсэн амжилтаар медалийн чанараар гуравдугаар байрт эрэмбэлэгдсэн байна.

 

Харин тэмцээнийг зохион байгуулагч Гүрж улсын баг, тамирчид хос алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлжээ. 

Медалийн хүснэгт

Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдаж манай улсаас дэлхийн аваргын иж бүрэн медальт, Жи Мобайл, Хайбрид хаус, "Visa Team" багийн гишүүн МУГТ М.Уранцэцэг урамтай сайхан барилдаж алтан медаль хүртлээ. Энэ нь түүний их дуулга ангиллын тэмцээнээс хүртсэн долоо дахь алтан медаль байсан ба одоогийн байдлаар их дуулга тэмцээнээс долоон алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль буюу нийт 12 медаль хүртээд байна. 

Ингээд Тбилисийн их дуулга тэмцээнд Урнаа аваргын бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан барилдааны бичлэгүүдийг толилуулж байна. 

Хоёр бөхийн хувьд өмнө нь хоёр удаа учраа тааран барилдахдаа хоёуланд нь Урнаа аварга давж байлаа.

Алтан медалийн төлөө Италийн М.Францескатай барилдаж мөн л дархан мэхээр цэвэр яллаа. Хоёр бөхийн хувьд хэдхэн хоногийн өмнө Ташкентийн их дуулга тэмцээнд анх удаа учраа таарахад Урнаа аварга цэвэр ялж байлаа.    

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх