LIVE: Моллай аварга медалийн төлөө барилдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

07 05сар 2024
Жүдо 2463

LIVE: Моллай аварга медалийн төлөө барилдана

 

Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жин, эмэгтэйчүүдийн -63кг, -70кг жингийн барилдаанууд явагдаж байна. 

D хэсгийг тэргүүлэн барилдсан 2017 оны дэлхийн аваргын хүрэл, 2018 оны дэлхийн аварга Монгол улсын тамирчин Сайд Моллай хоёрдугаар тойрогт Туркын залуу бөхийг цэвэр ялсан бол гуравдугаар тойрогт Шведийн Р.Пакектэй мөн цэвэр ялсан. 

Хэсгийн аваргын төлөө Францын залуу бөхийг аанай л цэвэр ялсан. Хагас шигшээ барилдаанд Лондон 2012 олимпийн хүрэл, дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Канадын алдарт Валоис Фотер Антонитэй барилдан харамсалтай нь нэмэлт цагт ялагдлаа. Хоёр бөхийн хувьд урьд нь гурван удаа таарч байсан ба хамгийн сүүлд өнгөрсөн жилийн ДАШТ-д Моллай аварга давж байсан түүхтэй.

Моллай аварга тун удахгүй хүрэл медалийн төлөө 2015 оны залуучуудын дэлхийн аварга Голландын Де Вит Франктай барилдана. Хоёр бөхийн хувьд өмнө нь зургаан удаа таарч барилдахад Моллай аварга дөрвөн удаа давж байлаа. 

Жич: Хэрэв та аливаа барилдааныг шууд үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан хүссэн барилдаанаа нөхөж үзэх боломжтой. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх