ВИДЕО: Европын хамгийн том цагаачдын арал түймэрт автав

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Дэлхий дахинд 1003

ВИДЕО: Европын хамгийн том цагаачдын арал түймэрт автав

Европын хамгийн том цагаачдын арал гэгддэг Грекийн Лесбос арал дахь дүрвэгсдийн хотхон түймэрт автжээ. Мориа нэртэй дүрвэгсдийн хотхонд орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө түймэр асч эхэлсэн байна. Гал түймэрт арлын оршин суугчид болоод дүрвэгсэд өртөж амь насаа алдсан болон түлэгдэж бэртсэн тухай мэдээлээгүй.

Дүрвэгсдийн амь зуудаг майхан, чингэлгүүд шатсан бөгөөд гал сөнөөх байгууллагаас галын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа гэжээ.

Арал дээр байсан гэрчүүдийн ярьснаар гал гарах үед дүрвэгсэд хувцас хунараа боож баглаад сууцаа орхин гарсан байна. Ойролцоогоор 10 гал унтраах машин, 25 гал сөнөөгч, мөн дээрээс нь нэмээд цагдаагийн ажилтнууд галыг унтраахад оролцожээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх