“МИАТ” ХК-ийн удирдлагуудыг ажлаа мэддэггүй хэмээн иргэд шүүмжлэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

13 05сар 2024
Халуун сэдэв 2276

“МИАТ” ХК-ийн удирдлагуудыг ажлаа мэддэггүй хэмээн иргэд шүүмжлэв

МИАТ ХК-ийн удирдлагууд ШӨХТГ-ын дарга нартай өнөөдөр (2020.09.09) уулзах үеэрээ чартер нислэгийн үнэ өссөн нь онгоцны шатахууны үнэ огцом өссөн холбоотой хэмээн тайлбарлав. Тэгмэгц нэгэн сэтгүүлч тэднээс “Онгоцны шатахууны үнэ хэдэн төгрөг байж байгаад хэд болж өссөнийг асуухад” МИАТ ХК-ын тэргүүн дэд захирал Н.Ганболд “2020 оны гуравдугаар сард онгоцны шатахуун 720 ам.долларын үнэтэй байсан юм. Түүнээс хойш үнэ нь буурсаар байгаад өнгөрсөн наймдугаар сард бүр 420 ам.доллар хүрсэн ш дээ” хэмээн хэлсэн нь тус байгууллагын дарга удирдлагуудыг ажлаа мэддэггүй хэмээн олон нийтэд цоллогдоход хүргэлээ.

Тус бичлэг цахим орчинд орсон даруйд

  • “Шалгалтандаа бэлдээгүй орсон хүүхэд ингэж хариулж чадахгүй байдаг. Энэ том дарга нар шатахууныхаа үнийг мэдэхгүй онигоонд орох гэж байдаг аа. Мэдэх бүн байна уу гэхээр “мэдэлгүй яахав” гээд олигтой хариулж чадахгүй ийм мэдлэггүй дарга нар байх ч гэж дээ. Эд нар чинь хамгийн үнэтэй сургууль төгссөн мундаг хүмүүс биз дээ. Ажлаа мэдэхгүй олигтойхон хариулж чадахгүй юу болоод байгаа юм”
  • Ард түмнийг тэнэг гэж боддог дарга сэтэртэн олон юм даа
  • Нийгэмд ямарч нэмэргүй, мэдлэггүй, чадваргүй хэдэн муу санааны хурган дарга нар байна шүү дээ. Зайлаасай.
  • Ийм хариуцлагатай байгууллагын удирдлагууд ямар ч ажлын хариуцлага байхгүй. Бас ажлаа мэдэхгүй. Мэдсэн ч мэдэн будилдаг. Би ч ийм байгууллагаар үйлчлүүлэхгүй л юм байна гэх зэргээр шүүмжилсээр байна.

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    Horwoogiin hamgiin teneguudiin tsugluulga yum bishu

  2. Эдийн засагч

    Монголдоо ганц том авиа компанийн удирдлагууд шатахууны үнийг ч мэдэхгүй байгааг юу гэж тайлбарлах вэ. Үнэхээр бухимдаж байна. Энэ хоолны сав мануухайнуудыг зайлуулаад өгөөч

  3. МИАТын үйлчлүүлэгч

    хаха шатахууны үнэ бүүр 420$ хүрсэншдээ гэчихээд билетнийхээ үнийг буулгадаггүй.асуултаа ойлгодоггүй .онигоо

  4. Зочин

    Бүхэл бүтэн Монгол улсын агаарын компани нь ийм дампуу байхад, хэд хэд үзээд бүүр хэлэх зүйл олдсонгүй бүүр шооконд орлоош дээ.

  5. Зочин

    shuud l udirdlgauudiig ni solison deer dee

Сэтгэгдэл үлдээх