К.Роналдо шигшээ багийнхаа төлөө 101 дэх гоолоо орууллаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Хөлбөмбөг 2020

К.Роналдо шигшээ багийнхаа төлөө 101 дэх гоолоо орууллаа

 

UEFA үндэстнүүдийн лигийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.

 

Урьд шөнө 2 ба 3-р хэсгийн тун сонирхолтой тоглолтууд явагдлаа. 

  • Дани 0:0 Англи
  • Бельги 5:1 Исланд
  • Швед 0:2 Португаль
  • Франц 4:2 Хорват

Исландын шигшээ баг түүхэндээ Бельгийн шигшээ багийг хожиж үзээгүй ба урьд шөнө 5:1 харьцаагаар бут ниргүүллээ. Ийнхүү хоёр тоглолтын дараах байдлаар хоёр хожил авсан Бельгийн шигшээ баг 2-р хэсгийг тэргүүлж байгаа бол Английн шигшээ баг удаалж байна.  

3-р хэсгийн өрсөлдөөн тун ширүүн өрнөж байна. Португалийн шигшээ багийн ахлагч Кристиано Роналдо урьд шөнө Шведтэй хийсэн тоглолтод дабль хийлээ. Тэрээр шигшээ багийнхаа төлөө 165 тоглолтод оролцож 101 дэх гоолоо орууллаа. 

Мөн тус хэсгийн гол өрсөлдөгч болох Францын шигшээ баг Хорватын багийг 4:2 харьцаагаар бут ниргэлээ. 

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх