Д.Нямхүү: Сөүл-УБ чиглэлийн онгоцоор ирсэн хүнээс тавыг нь ХӨСҮТ-д тусгаарласан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ 1191

Д.Нямхүү: Сөүл-УБ чиглэлийн онгоцоор ирсэн хүнээс тавыг нь ХӨСҮТ-д тусгаарласан

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр хүргэдэг коронавирусийн талаарх мэдээллийг танилцуулж байна.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдвар 215 улс оронд бүртгэгдсэн.

Тажикстан улсад гэнэт 15 тохиолдол бүртгэгдсэн байна.

Манай улсад өчигдөр/2020.04.30/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор 278 хүн ирсэн.

ДЭМБ-аас анхааруулж байгаа гол зүйл нь дэгдэлт өндөртэй улсуудаас ирж буй хүмүүсийг өндөр эрсдэлтэйд тооцож, сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Бид цаашид дахин хоёр онгоцоор иргэдээ авчрахаар төлөвлөж байна. Тиймээс илүү анхаарал болгоомжтой байх шаардлагатай болж байна.

Тиймээс сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээж байгаатай холбоотойгоор халдвар, хамгаалалтын зөвлөмжийг гаргажээ.

Зөвлөмжид:

Нэг удаа 10 хүртэлх хүнтэйгээр хичээллэх, богино цагар хичээллэх, аль болох цахимаар сургалт явуулах, ширээг 1-1,5 метр зайтай байрлуулах, ном, дэвтэр зэргийг солилцохгүй байх, анги танхимдаа хувцас өлгөж, хооллохгүй байх шаардлагатай юм.

Бразиль улсад 24 цагийн дотор 7211 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 85 мянга гаруй хүн халдвар авчээ. Мөн 435 хүн нэмж нас барсан байна.

ОХУ-д 7099 шинэ тохиолдол бүртгэгдэж, 106 498 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр 101 хүн нас барж, нийт 1073 хүн нас бараад байна.

Сингапур улсад 528 хүн шинээр халдвар авчээ. Ихэнх нь гадны цагаач ажилчид байна.

Герман улсад лабораторын хчин чадлаа нэмэгдүүлж 7 хоног бүр 800 мянган хүнийг шинжилгээнд хамруулж байна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 278 хүний тавыг нь ХӨСҮТ-д тусгаарласан байна. Сэжигтэй гэж үзэн тусгаарласан бөгөөд өчигдөр/2020.04.30/ ирсэн хүмүүсээс эхний шинжилгээг өнөөдөр/2020.05.01/ авах юм.

Одоо дахиад хоёр нислэгээр иргэдээ авчирна. Эдгээр иргэд өндөр эрсдэлтэй бүсээс ирж байгаа учир илүү анхаарал, болгоомжтой байх шаардлагатай.

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх