LIVE: АНУ-д болсон форумын оролцогчоос коронавирус илэрсэн бөгөөд тус хуралд RE/MAX компанийн төлөөлөгч нар оролцжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ 3956

LIVE: АНУ-д болсон форумын оролцогчоос коронавирус илэрсэн бөгөөд тус хуралд RE/MAX компанийн төлөөлөгч нар оролцжээ

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлсэн үгэндээ "

Одоогоор БНСУ, Япон, Иран, Итали болон Испани, Франц, АНУ-д өвчлөл нэлээд эрчтэй тархаж, голомтлох байдлаар гарч эхэлж байна.

Өвчин гарч эхэлснээс хойш

Мөн өнөөдөр Франц улсаас ОХУ-аар дамжиж гадаад иргэн Монгол Улсад ирсэн тохиолдол байна. COVID- 19 халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна" хэмээн онцлов.

Тухайлбал, өнгөрсөн сарын 23-28-ны хооронд АНУ-д үл хөдлөх хөрөнгийн олон улсын 60 орны 6000 гаруй төлөөлөгч оролцсон форумд Монгол Улсаас Remax үл хөдлөх компанийн 24 хүн оролцсон байна. .

Ингээд тус хуралд оролцсон манай улсын иргэд энэ сарын 3-5-ны хооронд ирсэн. Өнөөдрийн байдлаар 16 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа бөгөөд хуралд зөвлөгөөнд оролцсон талаараа тэр болгон үнэнийг хэлэхгүй байсан. Түүнчлэн найман иргэн ирээгүй байгаа. Дээрх найман иргэнийг ирэнгүүт шууд тусгаарлан ажиглалтад авна. 

Ер нь ДЭМБ-ын зөвлөж буйгаар аль болох өвчлөл гарсан орон руу болон олон хүн цугласан газарт зорчихгүй байхыг зөвлөж байхад ингэж ухамсаргүй хандмааргүй байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:

ДЭМБ-ын гуравдугаар сарын 07-ны мэдээгээр COVID-19 101'927 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 106 хүн нас барж нийт нас баралтын тоо 3486 болсон. Хятад улсад шинээр 102 тохиолдол бүртгэгдэж, 28 хүн нас барсан нь дэгдэлт тууштай буурч байгааг харуулж байна. 

11 Сэтгэгдэл

  1. Зочин

    Гадаад улс руу явахгүй бол үхчих нээд бн уу Монголоор дүүрэн өвчин тарааж бусаддаа битгий гай зовлон хүндрэл болгоорой хүн бүхэн үйлдлээ хичээё

  2. Зочин

    Зардал мөнгө өөрсдөөр нь гаргуул

  3. Agaaraa....

    Agaaraa dahiad 15honog haagaachee

  4. Tuguldur

    Shataah zuuh ruu ni yavuulah yumsan

  5. Иргэн

    Сануулсаар байхад яваад байгаа болон явуулаад байгаа газруудад ёстой л нөгөө хариуцлагаа тооцох хэрэгтэй байна даа....

    1. өвгөн

      Явах гэсний зоргоор явуулаад байгааг хязгаарлах байгууллага,албан тушаалтаннууд тэдний эрх мэдэл,хууль эрхийн үндэслэл гээд юм юм л баймаарсан.АЮУЛТ ХАР ТАХАЛ дэлхийг нөмрөөд байхад "СОНГУУЛИАР ӨВЧИЛЖ,СУРГАЛТЫН ӨРИЙГ ТЭГЛЭНЭ нтр гэсэн ТЭНЭГЛЭЛЭЭ БОЛИОСОЙ. ХИЧНЭЭН ИХ улайрсан ч монголын эрүүл ухаантай хүн бүр дүнгээ тавих биз ээ.

  6. Зочин

    Явмаар байвал яваад битгий эргэж ирээ

  7. zovchin

    Eruul baival buh bolomj nerlttei baihaa.Delhii niiteer haldvariin tuhai tsag minut tutam medeelj baihad yuch gej helmeer yum bilee.Hyanaltand baih hugatsasnii zardliig hun buraas avah, humuusee tomiltoot yavuulsan baiguullagiin udirdlagad hatuu hariutslaga tootsoh heregtei.Ene uildel uls, urgenii esreg hiisen gemt uildel gej bodoj bnaa.

  8. $$

    REMAXiinhan mongonii toloo eh oron, ami nas yu yubee l gj handaj bn shd

  9. Өвгөн

    RE/MAX гэж ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ? Христийн сүмийн юм уу? Сүлжээний бизнесийн дээд түшний чуулган болсон юм биш биздээ???

  10. Зочин

    Албаар ингээд бгаа хүмүүсийг өндөр үнэтэй зочид буудалд тусгаарлаад төлбөрийг нь төлүүл санаатай халдвар тарааж л бна гэж үзэх ёстой шүү хариуцлага ярих хэрэгтэй

Сэтгэгдэл үлдээх