ВИДЕО: МИНИЙ МАШИН урамшуулалт хөтөлбөрийн эхний сарын урамшууллын эзэд шагналаа гардан авлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

08 05сар 2024
Видео мэдээ 1370

ВИДЕО: МИНИЙ МАШИН урамшуулалт хөтөлбөрийн эхний сарын урамшууллын эзэд шагналаа гардан авлаа

Петровис Группээс хувь хэрэглэгчдэдээ зориулсан МИНИЙ МАШИН урамшуулалт хөтөлбөрийн эхний сарын супер шагналын эзэд энэ сарын 29-ний өдөр МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодорч, урамшууллын эзэд өнөөдөр шагналаа гардан авлаа.

Хөтөлбөрийн хүрээнд нийт дөрвөн азтай хэрэглэгч тодорсон бөгөөд супер шагнал болох .

Renault брэндийн “0” км гүйлттэй Duster шинэ автомашины эзэн П.Болдбаатар "Улаанхуаранд байх дүүгийндээ очихоор Петровисийн шатахуун түгээх станцаас гурван удаа 260 мянган төгрөгөөр шатахуун авсан. . Хаана ч очсон Петровис Группийн шатахуун түгээх станц түгээмэл байдаг. Урамшууллын эрхээ мессежээр явуулахад найман эрх өгсөн. Хамт явж байсан гэр бүлийнхэндээ би автомашины эзэн болно хэмээн хэлж байсан. 

“Моннис моторс” компанийн нэг сая төгрөгийн авто сервис үйлчилгээний эрхийн эзнээр Баян-Өлгий аймгийн хэрэглэгч М.Асемнур, 500 мянган төгрөгийн шатахууны эрхийн эзнээр Улаанбаатар хотын хэрэглэгч П.Нарантуяа, 300 мянган төгрөгийн Мобил брэндийн тос, тосолгооны эрхийн эзнээр мөн Улаанбаатар хотын хэрэглэгч Б.Эрдэнэчимэг нар тус тус шалгарлаа.

Урамшуулалт хөтөлбөр орон даяар үргэлжилж байгаа бөгөөд сар бүр нэг шинэ автомашины эзэн болон бусад гурван шагналын эздийг тодруулах юм. Хөтөлбөрийн хоёр дахь удаагийн урамшууллын эзэд 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодорно.

Өдөр тутмын хэрэглээ болсон шатахуунаа аваад цоо шинэ автомашинтай болох ховорхон боломжийг Петровис Группийн хамт олон хэрэглэгчдэдээ олгож байна. Урамшуулалт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн өөр ойр байрлах Петровисийн бүх ШТС-ууд болон албан ёсны цахим сувгуудаар авах боломжтой юм.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх