LIVE: ХӨҮСТ-д тусгаарлагдсан хүмүүсээс коронавирус илрээгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

08 05сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ 1797

LIVE: ХӨҮСТ-д тусгаарлагдсан хүмүүсээс коронавирус илрээгүй

МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар: Хилийн мэргэжлийн хяналтын алба өдөр тутамд байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа. Өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр .

Буянт-Ухаа боомтоор нэгдүгээр сарын 06-наас 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 тохиолдол илрүүлж, ХӨСҮТ-д тусгаарлахаж шинжилгээ авахад энгийн ханиад болох нь батлагдсан гэсэн мэдээллийг өглөө. 

-Галт тэргээр зорчиж ирсэн найман иргэн Эрээн хотод үлдээд, хоёр нь өндөр халуурсан гэсэн мэдээлэл үнэн үү?

-Нэгдүгээр сарын 22-ны өдрийн Бээжин-Улаанбаатар-Москвагийн чиглэлийн олон улсын 3 дугаар галт тэрэгний зорчигчдод Эрээн хотын Гаалийн газраас хяналт хийсэн. Нийт 13 хүнд үзлэг хийснээс хоёр нь сэжигтэй байж магадгүй гэж тусгаарласан юм билээ. Уг галт тэргэнд зорчиж явсан, Улаанбаатарт буусан зарим хүмүүст бид үзлэг шинжилгээ хийсэн ч ямар нэг сэжигтэй тохиолдол илрээгүй. 

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: . Сэжигтэй болон хавьтал гэж үзсэн хүмүүсийн хариу өдөр гарна. Нэгдүгээр сарын 6-наас хойш манай улс эрсдлийн үнэлгээ хийхэд эрсдлийн түвшин дунд гэж гарсан. Мэргэжлийн байгууллагуудын хувьд хилийн нэвтрэх цэгүүдэд хяналтыг нэлээн сайн тавьж байна. Эрүүл мэндийн асуумж бөглүүлж байгаа. Хилээр нэвтэрч байгаа иргэдийн халууныг хэмжиж, шаардлага гэж үзвэл хилийн нэвтрэх цэгийн тусгаарлах өрөөнд тусгаарлан ХӨСҮТ-ийн тусгай шинэ халдварын тасагтаа авчирна. Өнөөдрийн байдлаар нэмж тусгаарласан хүн байхгүй. 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Өчигдөр Цэргийн госпиталын хүүхдийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэх гэж очсон. Ямар олон хүүхэд, ямар удаан хугацаагаар тэнд үзүүлэх гэж сууж байна гээч??? короно вирусгүй байсан ч нэг нь вирустай бол хангалттай халдаад, өвчлөөд, үхэх хугацааг тэнд өнгөрөөж байна. Зөвхөн үзүүлэх гэж ш дээ. нэг ааш муутай авгай/ эмч нь/ нэг будлиу хүүхэн / сувилагч нь/ хоёр л байна. ааш муутай будлиу болох нь аргагүй биз, тэр олон хүний дунд. Ингэж өвчтэй хүүхдүүдийг нэг дор цуглуулж олон цагаар хашиж байгаа нь зориудаар халдварт өвчнийг тарааж байгаа гэж ямар ч хүнд ойлгогдохоор байна. Эмийн бизнес эрхэлдэг эрх баригчдийн бизнесээ дэмжсэн бодлого уу???

Сэтгэгдэл үлдээх