LIVE: Жүдо бөхийн "Hong Kong Asia Open" тэмцээн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Жүдо 4603

LIVE: Жүдо бөхийн "Hong Kong Asia Open" тэмцээн

 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг жингүүдийн барилдаан явагдана. Энэхүү тэмцээнд манай улсаас нийт 21 тамирчин оролцож байгаагаас өнөөдөр МУГТ Б.Мөнгөнчимэг тэргүүтэй 16 тамирчин барилдаж байна. 

Одоогийн байдлаар манай бөхчүүд:

  • Эрэгтэйчүүдийн -60кг жинд: Ж.Амарболд эхний тойрогт Хонг Конгийнг бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Энэтхэгийн бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Хонг Конгийн бөхийг цэвэр ялж хүрэл медалийн төлөө Францын бөхтэй барилдах эрхтэй боллоо.  
  • Эрэгтэйчүүдийн -66кг жинд: А хэсэгт С.Чинзориг Маракко улсын бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа. В хэсгийг тэргүүлэн барилдаж буй Н.Мөнхбаяр хагас шигшээд Казахстаны бөхтэй, С хэсгийг тэргүүлэн барилдаж буй Б.Эрхэмбаяр Францын бөхтэй тус тус хагас шигшээд барилдана. D хэсэгт Б.Мөнхчулуун дагах барилдаанд Казахстаны бөхөд ялагдснаар шагналт байранд орлоо. 
  • Эрэгтэйчүүдийн -73кг жинд: Г.Болор-Очир, Г.Чойжилсүрэн нар дагах барилдаан хийнэ. 
  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд: А хэсгээс Г.Бүрнээбаяр, С хэсгээс Г.Наранцэцэг нар тус тус хагас шигшээд барилдана. 
  • Эмэгтэйчүүдийн -52кг жинд: Э.Бадамгарав дагах барилдаанд Тайландын бөхтэй барилдана. 
  • Эмэгтэйчүүдийн -57кг жинд: Б.Алтанцэцэг хагас шигшээд БНСУ-ын Квон Юужёонтой барилдана. Харин В.Мягмардорж эхний тойрогт Тайванийн бөхөд ялагдан тэмцээнээ дуусгаад байна. 
  • Эмэгтэйчүүдийн -63кг жинг тэргүүлэн барилдаж буй МУГТ Б.Мөнгөнчимэг хагас шигшээд БНСУ-ын Чой Еунсолтой барилдана. Ц.Номин, Л.Дэлгэрмаа нар эхний тойрогтоо ялагдан тэмцээнээ дуусгалаа. D хэсэгт Э.Нямгэрэл дагах барилдаанд ялагдснаар шагналт байранд орлоо. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Яанаа хонконг зардал багатай блгүй дэ

Сэтгэгдэл үлдээх