LIVE: Н.Түвшинбаяр аварга Кагэурагоос даагаа нэхнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Жүдо 2867

LIVE: Н.Түвшинбаяр аварга Кагэурагоос даагаа нэхнэ

 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн -78кг, +78кг жингүүдэд манай улсаас олимпийн аварга Н.Түвшинбаяр, Л.Отгонбаатар, Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл нарын дөрвөн бөх барилдаж байна.

Манай бөхчүүдийн барилдааны мэдээлэл:

  • Манайхны өнөөдрийн салхийг хагалж -90кг жинд Г.Алтанбагана эхний тойрогт Грекийн Целидис Деодоростой барилдан торгуулиар цэвэр ялж гараагаа сайхан эхлүүллээ. Харин хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын мөнгөн медальт Японы Мукай Сойчиротой барилдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
  • Эрэгтэйчүүдийн +100кг жингийн С хэсэгт Ази-Номхон далайн орнуудын аварга О.Цэцэнцэнгэл эхний тойрогт залуучуудын дэлхийн хошой мөнгөн медальт Австрийн Хэгуи Стефантай барилдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
  • Эрэгтэйчүүдийн -100кг жингийн D хэсгийг тэргүүлэн барилдаж буй Л.Отгонбаатар хоёрдугаар тойрогт олимпийн хүрэл, дэлхийн аварга Японы Хага Рюуносукетэй барилдан торгуулиар ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэйчүүдийн +100кг жингийн В хэсэгт Олимпийн алт, мөнгөн медаль хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр аварга Казахстаны залуу бөхтэй барилдан цэвэр ялсан бол яг одоо хоёрдугаар тойрогт В хэсгийг тэргүүлэн барилдаж буй Кагэура Кокоротой барилдана. Хоёр бөхийн хувьд түрүү жил Осакагийн их дуулга тэмцээний хүрэл медалийн төлөө барилдахад Кагэура Н.Түвшинбаяр аваргыг давж байсан юм.  

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Дөрөвдүгээр дэвжээг шууд үзэх:

Жич: Та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.  

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх