LIVE: 783 хятад иргэний гадаад паспорт дээр хар тамга дарж, Монгол Улсаас албадан гаргалаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Гэмт хэрэг, Халуун сэдэв 3500

LIVE: 783 хятад иргэний гадаад паспорт дээр хар тамга дарж, Монгол Улсаас албадан гаргалаа

 

Цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 шахам БНХАУ-ын иргэн манай улсын таван зочид буудалд нууцаар үйл ажиллагаа явуулж байгаад баригдсан билээ. Өнөөдөр /2019-11-02/ тэдгээр иргэдийг Монгол Улсын хилээр албадан гаргаж байгаа үйл явцыг LIVETV шууд дамжуулан үзүүллээ

Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явууллаа. Тус шалгалтаар 783 гадаадын иргэний пасспорт, бичиг баримтад шалгалт хийсэн бөгөөд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон юм.

Тиймээс эдгээр иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон, Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна.

Жуулчин (J), бизнес (В) ангиллын 30 хүртэлх хоногийн визийг Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар олгодог бөгөөд жуулчин ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 637 иргэний 586 нь БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 30 нь Эрээн хотод суугаа консулын газар, 21 нь БНХАУ-д суугаа Бээжин дэх ЭСЯ-аас виз авсан байна. Бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 146 иргэний 94 нь БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газар, 48 нь Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 4 нь Хонконг дахь Ерөнхий Консулын газраас тус тус виз авсан байна.

2 Сэтгэгдэл

  1. ARD

    Mongol ulsaas gargalaa l gene Mongol uls saaral jagsaaltand orhoor boltson baisnaa delhii niited haruulj batalgaajuullaa odoo ene gadaadiin irgediin orsin suuj org garch baigaa asuudliig hyanadag baiguullaguudad albantushaaltnuudad aa hariutslaga tootsoh tsag bolson gedgiig ch haruullaa gadiihand yalanguya hyatadiin irgeded hyanaltaa tavj shalgalt huuj nuugdmal baigaa irgediig mongoloos garga gedeg dohio sanuulga ogood baina shalgaltaa tsaash n urgeljluule binga hii.

  2. Jj

    Har tamga darla gene ymar nemer bhiin aygui bol udiid zarim n butsaad irtsen bgada

Сэтгэгдэл үлдээх