ВИДЕО: Тэрбумтан Жэк Ма яагаад домогт тамирчин Флойд Мэйведерийг тулаанд дуудсан бэ?

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

08 05сар 2024
Дэлхий дахинд, Спорт, Сонирхолтой 4508

ВИДЕО: Тэрбумтан Жэк Ма яагаад домогт тамирчин Флойд Мэйведерийг тулаанд дуудсан бэ?

 

Хятадын хамгийн баян эр Жэк Ма Филиппиний домогт боксчин Мэнни Пакьяогийн бэлтгэл сургуулилалт, заавар зөвлөгөөн дор Америкийн мэргэжлийн боксын тамирчин Флойд Мэйведерийг тулаанд дууджээ.

Ням гарагт олон нийтэд дэлгэсэн бичлэгтээ Мэнни Пакьяо Жэк Матай сургуулилалт хийнгээ “Флойд Мэйведер, хэрвээ чи жинхэнэ тулааныг, надтай тулалдахыг хүсч байвал миний залуу, анд найз Жэк Ма чамд анхаарал тавих болно” гэжээ. Мөн Жэк Ма “би хэзээд, хаана ч тулалдахдаа бэлэн” хэмээн ярьсан байна.

Жэк Ма Хятадын хамгийн том цахим худалдааны сүлжээ Амазоны гүйцэтгэх захирлын албан тушаалаас хөндийрснийхөө дараа өөрийн сонирхолд илүү их цаг хугацаа зарцуулна хэмээн мэдэгдэж байсан юм. Тэрээр тулааны спортын шүтэн бишрэгч бөгөөд Жет Лигийн бүтээсэн богино хэмжээний кинонд тай чи мастерын дүрийг бүтээсэн байдаг.

 

 

Харин . 50 удаа тулалдахад нэг ч ялагдаж үзээгүй түүхэн амжилтын эзэн билээ. Албан ёсоор зодог тайлсан ч ойрын жилүүдэд томоохон тулаануудад орохоор бэлтгэл сургуулилалтаа хийж, ялалтын буухиагаа үргэлжлүүлж эхэлсэн.

 

 

Филиппиний домогт боксчин Пакьяо сенатын гишүүн болсон ч өөрийн бэлдэж, сургуулилалт хийсэн найз Жэк Магаар дамжуулж Мэйведерийг дахин тулаанд дуудаж байгаа юм. Мэйведер, Пакьяо нар 2015 онд анх тулалдаж зууны шилдэг тулаан онооны илүүгээр Америкийн боксчны ялалтаар өндөрлөсөн билээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

5 Сэтгэгдэл

  1. Endasss

    Amazon hyatadinh boltsimuu, iim ym medehq bj medee niitled hook ol ideed bgmu

  2. Зочин

    alibaba

  3. Зочин

    хуучин редактор гэж байдаг байла а одоо ч хариуцлага гэдэг сул болжээ

  4. Зочин

    Tom tolgoi Ma tolgoindoo diildeed unah bailguidee

  5. zochin

    Amazon Alibabagaa medku baij medee beltgehee bolivol taarna

Сэтгэгдэл үлдээх