Н.Цэрэнбат: Ноён уулын бүх лицензийг цуцалж, дархан цаазат газар болгоно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

08 05сар 2024
Улс төр, Видео мэдээ, Уул уурхай 2375

Н.Цэрэнбат: Ноён уулын бүх лицензийг цуцалж, дархан цаазат газар болгоно

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулан дахь бүх тусгай зөвшөөрлийг цуцалж, Дархан цаазат газар болгох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хурлаас гаргажээ. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. 

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: 

Энэ газарт нутагт нийт 12 тусгай зөвшөөрлийн асуудал яригдаж байна. 

Ноён уулыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахын өмнөх өдөр буюу 1995 оны 06-р сарын 28-нд 359,7 га газарт алтны тусгай зөвшөөрөл, 1995 оны 12 сар, 1997 оны 5 сар, 11 сар, 2000 оны 8 сар, 2001 оны 6 сар, 9 сар, 2004 оны 11 сар, 6 сар, 2002 оны 1саруудад нийт 12 лиценз олгогдсон байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Шадар сайдаар ахлуулсан лицензийг шалгах ажлын хэсэг Ноён ууланд олгогдсон лицензүүдэд шалгалт хийж хууль зөрчсөн асуудал байгаа эсэхийг тодруулахаар болсон.  

Сентерра гоулд Монголия, Гацуурт, Уран, Сонгоулд, Лучеро гэсэн таван ААН дээр буй 12 лиценз бий.

юм. Үүнийг шалгаж тогтооно. 

Эхний ээлжинд Ноён уулын орчмын бүс нутгийг Дархан цаазат газрын ангиллаар бүртгэж авна. Үүнтэй холбоотойгоор хууль зөрчин лиценз авсан бол түүнийг цуцалж гаргасан холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэж, хохирлыг барагдуулах ажлууд хийгдэнэ.

1 Сэтгэгдэл

  1. иргэд олон түмэн

    Ажнайн даваа,хөх билүүтийн амаа энэ зэрэгтэй луйварчдаас салгаж авсандаа их баярлаж амьд явсан хүнд алтан аяганаас ус уух хувь байдаг гэдэг үг юутай үнэнийг үзэв,НОЁН УУЛ-ыг минь аварсан ЕС,Засгийн газарт баярлалаа,юманд ээлж гэж бий,энэ сайхан хайрханыг луйварчдад зарж сэглүүлсэн тэр этгээдүүдтэй ард түмэн ил тод тэмцэж хариуцлага тооцон ял асуух болноо.

Сэтгэгдэл үлдээх