LIVE: М.Болдсайхан: Дуулиан дагуулсан “Үхсэн хойноо” хэлцийн зөв хариулт уг нь байсан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

08 05сар 2024
Видео мэдээ, Боловсрол 1529

LIVE: М.Болдсайхан: Дуулиан дагуулсан “Үхсэн хойноо” хэлцийн зөв хариулт уг нь байсан

 

Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай “Даалгаварын сан”-тай холбоотой асуудлаар ярилцлаа.

Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхан:

Энэ жил манай үнэлгээний төвөөс боловсруулан гаргасан даалгаврыг экспертийн баг шалгасныхаа дараа нэгдсэн сан руу оруулж байгаа. Санг ганцхан сургууль багш ашиглахгүй. Эцэг эх, сурагчид өөрсдөө энэ сангаас жишиг сорилт, шалгалтын тестийг татаж аваад сургалтын түвшингээ мэдэх бүрэн боломжтой.

Бидний гаргасан даалгаврын сангаас сургууль бүхэн өөрсдийн онцлогт нийцүүлээд даалгавраа татаж авах боломжтой. Бага боловсролын тавдугаар ангийн хүүхэд уг даалгаврыг зөв хийх бүрэн боломжтой байсан. Зөв хариулт нь ч байсан. Уг сорилтыг харж байгаад сургуулиуд өөрсдийнхөө онцлогт тохирсон ямар нэгэн эргэлзээ маргаан дагуулахгүй шалгалт сорилтыг татаж ашиглах боломж бүрдсэн.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх