LIVE: Өмгөөлөгч Г.Батбаяр: Ялтан ялтнаа зодох нь эрүү шүүлт биш

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

05 05сар 2024
Хууль эрхзүй 2491

LIVE: Өмгөөлөгч Г.Батбаяр: Ялтан ялтнаа зодох нь эрүү шүүлт биш

 

Эрүүдэн шүүсэн гэмт хэрэгт шүүгдэж байгаа есөн шүүгдэгчийн нэгийг өмгөөлж байгаа өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.  

-Хуулиа дагавал эдгээр хүмүүс цагаадах ёстой юм. Эрүүгийн хуулийг ижил төсөөтэй хэрэглэхийг хориглодог. Тэнд мөрдөн байцаах үйл ажиллагаа явагдаагүй. Гэтэл миний үйлчлүүлэгч нарыг яллаад байгаа зүйл анги нь эрүүгийн байцаан шийтгэх гэмт хэрэгт хэрэглэдэг, мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэв мэдүүлэг өгөхийг албадан хэрэг бүртгэгч хүн зодсон байх юм бол ялладаг зүйл анги. Гэтэл ялтан Амгаланбаатар, Итгэлтөгс нар ялтан Содномдаржааг зоджээ. Энэ бол эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэдгээрээ явна. Хэрэв биед нь гэмтэл учруулаагүй бол сахилгын арга хэмжээгээ авна. 

-Жирийн байдлаар зодоогүй, "Хэргээ хүлээ" гээд зодоод байгаа шүү дээ? 

-Тагнуулын буюу тагнан турших үйл ажиллагаа явагдсан. Нууц камер суурилуулсан, хамгаалагчаар Итгэлтөгс нарыг оруулсан. Гэтэл тагнан турших үйл ажиллагаа явагдаж байх үед нэг нэгнээ алгадангуут Тагнуулынхан гүйж ороод салгах ямар ч боломжгүй шүү дээ. Шууд зод, балба гэсэн үүрэг даалгавар өгөгдөөгүй. Энэ нь нотлогдоно. Амгаланбаатар "Би алсан" гэж хэлснийг батлахын тулд Содномдаржаатай нүүрэлдүүлсэн. "Чи ингэж алаа биз дээ" гээд нүүр рүү нь алгадсан нь эрүүдэн шүүх биш шүү дээ. 

-Эрүүдэн шүүгдсэн хүмүүсийн ар гэрийнхнийг яагаад шүүх хуралд оролцуулахгүй байна вэ? 

-Шүүх хуралд оролцуулах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх ажиллагаанд ямар, ямар этгээд орохыг зааж өгсөн байдаг. Тийм учраас Түр хорооны гишүүдийг оролцуулж болохгүй гэсэн шийдвэр гарсан. Ажиглагч гэсэн субьект хуулинд байхгүй. 

Миний үйлчлүүлэгч нар эрүүдэн шүүсэн талаар мэдээгүй. Бүр хожим нь, нэг, хоёр алгадсан байна гэж мэдсэн. 460 хоног зодсон гэж Ж.Батзандангийн яриад байгаа бол шал худлаа. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хэрэг хүлээлгэхийн тулд гаргаж байгаа үйлдлийг эрүүдэн шүүх гэхээс хоригдлуудын хооронд гарсан үйлдлийг танхайрах, зодох, эрүүл мэндэд нь хохирол учруулах гэж үзнэ. 

5 Сэтгэгдэл

  1. Баагий

    Ялтан яаж камерт хэсэж байна. Зориуд зохион байгуулж байгаа нь илт байна.

  2. иргэн

    Батбаяр гэж энэ өмгөөлөгч нэртэй нөхөр бол зүгээр л далдагнуур сүүлгүй боловч зусарч нохой.

  3. иргэд олон түмэн

    Батбаяраа чи хуульч уу?хог цэвэрлэгч үү?камерт хоригдож байгаа буюу зоонд ял эдлэж байгаа ялтан нэгийгээ зодвол өөр хэрэг,харин хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчын өгсөн чиглэл үүрэг даалгавараа,тэдний олгосон боломжинд тулгуурлаж камераас камер дамжин нэр заасан хүнийг нь зодож тарчлаан дарамтлах нь чиний ярьж байгаагаас шал өөр зүйл шүү?хүнээс ичмээр юм ярихаа больдоо,чи ичдэггүй юм гэхэд чиний ижил мэрэгжил албаныхан ичиж зовно шүүдээ?нэг үхрийн эвэр цохиход мянган үхрийн эвэр доргидог гэж тэнэг минь сонссон уу?

  4. Наад

    Наад Батбаяр гэж новшоо өөрийг нь шоронд суулгаад ялтан гаар зодуулаад Зоригийн хэргийг хүлээлгэчихээч. Тэгээд юу гэж донгосох нь харий. Хүн амьтан зодоод л занхалзаад байсан луйварчидиыг өмгөөлж мөнгө авдаг нөхөр гээ биз дээ.

  5. Иргэн

    Иимэрхүү өмгөөлөгч иим юм яриад явж байхыг харахад манай шүүх ч бас л хэцүү байна шүү Энэ батбаяр гэдэг нөхөр буруу байсан ч зөв болговол минии ажил гэж боддог бололтой Энэ нөхриин өмгөөлсөн хэргиин жагсаалтыг судалбал мөн ч их юм гарнааа Их лбаян нөхөр гэсэн Иим аргаар л монголчуудаа хохироон байж баяжсан нөхөр юмдаа Эцэст ньнүгэл нь нүдээрээ гарна гээч болох биз

Сэтгэгдэл үлдээх