U20 хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолт өнөө шөнө болно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Хөлбөмбөг 4369

U20 хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолт өнөө шөнө болно

 

Өнөө шөнө хагас шигшээ тоглолтууд явагдах хуваарьтай байгаа ба дараах дөрвөн баг хагас шигшээд тунан үлдээд байна. 

  • Украйн - Итали
  • Экуадор - БНСУ

Хагас шигшээ тоглолтын өмнө багуудын төлөөлөл юу гэж хэлсэн талаар:

Украйны довтлогч Данило Сикан:

"Дэлхийн аваргын өмнө би тоглолтынхоо тухай ялалтын тухай зүүдэлсэн. Энэхүү зүүд маань одоо ч бодит биеллээ олсоор байна. Бид өөрсдийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө, Украйны төлөө тоглож байна."

БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Чун Жунгён:

"Манай залуу тоглогчид тоглолтоос тоглолтын явцад улам ихээр туршлагажиж хожил бүрээсээ урам авч байна. Өнөө шөнө бид эмх цэгцтэй тоглолтыг үзүүлэх болно" 

Шөвгийн наймд БНСУ-ын шигшээ баг Сенегалийн шигшээ багтай тоглож үндсэн цагт 3:3 харьцаагаар тэнцсэн "галзуу" тоглолтыг үзүүлсэн. Уг тоглолтын эхний гоолыг Сенегалын Кавин 37 дахь минутад оруулж гоолын салхийг хагалсан ба дараах гоолууд орсон юм. 

  • 62 дахь минутад Солонгосын Лий Кангин торгуулийн цохилтоор гоолдсон.
  • 76 дахь минутад Сенегалын Ниане мөн торгуулийн цохилтоор
  • 90+8 дахь минутад Солонгосын Лий Жисол гоолдсон
  • 96+ дахь минутад Солонгосын Чо Ёнгвүүк
  • 120+1 дахь минутад Сенегалийн Амадоу Цисс гоолдон нийлбэр дүн 3:3 тэнцэж торгуулийн цохилтоор ялагч шийдэгдсэн юм. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх