Үндэстнүүдийн лигт Англичууд хүрэл медаль хүртлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

09 05сар 2024
Хөлбөмбөг 2597

Үндэстнүүдийн лигт Англичууд хүрэл медаль хүртлээ

 

2019 UEFA Nations League буюу үндэстнүүдийн лиг хэмээх тэмцээн 2018 оны есдүгээр сараас эхлэн зохион байгуулагдаж эхэлсэн ба нийт 55 улсын баг дөрвөн хэсэгт хуваагдан хүч үзсэнээс хагас шигшээд Португал, Швейцарь, Нидерланд, Английн багууд тунан үлдсэн юм. 

Хагас шигшээд Нидерланд Английн багийг 3:1 харьцаагаар хожиж финалд шалгарсан тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. Нөгөө хагас шигшээд Португал Швейцарийг мөн 3:1 харьцаагаар хожиж Португал финалд шалгарсан тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Харин урьд шөнө хүрэл медалийн төлөө болон аваргын алтан медалийн тоглолтууд явагдлаа. Манай сайт уламжлал ёсоор тоглолтуудын тоймыг дамжуулж байгаа ба энэ удаад хүрэл медалийн төлөөх тоглолтын тоймыг дамжуулж байна. 

Швейцарь 0:0 Англи

Тоглолтын үндсэн цаг хаалга хуурай өнгөрсөн ба гоол орсонгүй. Английн шигшээ баг Швейцарийн шигшээ багтай тулсан сүүлийн дөрвөн тоглолтод хаалгаа хуурай манасан байна. Мөн түүнчлэн Швейцартай тоглосон сүүлийн 11 тоглолтдоо хожигдоогүй цуврал үргэлжиллээ. Энэхүү тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдэж Англичууд 5:6 харьцаагаар ялалт байгуулж хүрэл медалийн эзэн боллоо. Тоглолтын гол баатраар Английн Жордан Пикфорд байлаа. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх