Нидерланд - Английн дуэль тун ширүүн өрнөлөө

Сурталчилгаа
Нидерланд - Английн дуэль тун ширүүн өрнөлөө

 

.

Хагас шигшээ эхний тоглолт Португал болон Швейцарийн багуудын хооронд өрнөж Португал 3:1 харьцаагаар хожил байгуулан шигшээ тоглолтод шалгараад байгаа билээ. Уг тоглолтын бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.  

Харин урд шөнө хагас шигшээ нөгөө тоглолт болох Нидерланд болон Английн багуудын хооронд болж 3:1 харьцаагаар Нидерландчууд хожил байгуулж шигшээ тоглолтод шалгарлаа. 

Нидерланд 3:1 Англи

Нидерландчууд Англитай учраа тааран тоглосон сүүлийн 15 тоглолтдоо ердөө хоёр удаа л хожигдсон байдаг. Хагас шигшээ тоглолтын гоолын салхийг 32 дахь минутад Рашфорд торгуулийн цохилтоор гоолдож Англичуудын давамгайллаар тоглолт эхэлсэн. Тоглолтын хоёрдугаар үед Нидерландчууд илүүтэй шуургалсан довтолгоонуудыг хийж Де Лигт 73 дахь минутад гоолдон тоог тэнцүүлж 97 дахь минутад Валкерийн хаалт өөрийнхөө хаалганд бөмбөгийг оруулж орхив. Ийнхүү 2:1 харьцаагаар тэргүүллийг Нидерландчууд авч улмаар нэмэлт цагт буюу 114 дэх минутад Нидерландын Промес дахин гоолдсоноор тэд финалд очих тийзээ захиаллаа. 

Ийнхүү хүрэл медалийн төлөө Англи болон Швейцарийн шигшээ багууд энэ сарын 9-ны өдөр тоглох бол шигшээ тоглолтод 10-ны өдөр Нидерланд болон Португалийн шигшээ багууд тоглохоор боллоо. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0