LIVE: О.Баасанхүү: ҮХЦ-ийн шийдвэр бол Ерөнхийлөгчийн засаглалтай болгох гэсэн далд явуулга

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Улс төр, Видео мэдээ 2559

LIVE: О.Баасанхүү: ҮХЦ-ийн шийдвэр бол Ерөнхийлөгчийн засаглалтай болгох гэсэн далд явуулга

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хэнтийн нөхөн сонгуультай ирсэн өргөдлийг хэлэлцэн шийдвэр гаргасан талаар бид өчигдөр мэдээлсэн. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ. 

-. Ямар ч гишүүн өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөж болно. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон эрх нь.

Нам бүртгүүлж байна гэдэг сонгуульд оролцох гэж л байна гэсэн үг. Нэг хоногийн өмнө байна уу, 180 хоногийн өмнө байна гэдэг нь хамаагүй. Тэгэхээр зөвхөн намтай холбоотой хуралдаж шийдвэр гаргасан бол би юм хэлэхгүй. Гэтэл УИХ-ын гишүүний асуудалтай хамт шийдэж байгаа нь улстөрийн захиалгаар ажилласан гэж хардахад хүргэж байна. 

-Хэнтийн нөхөн сонгууль болох уу? 

-Боломжгүй. Нэгд, манай сонгуулийн хуулинд хавар, намар сонгууль явуулна гэж заасан байдаг. Тэгэхээр өчигдөр гаргасан ҮХЦ-ийн шийдвэр автоматаар боломжгүй болгочихож байгаа юм. Хоёрт, УИХ, ҮХЦ-ийн энэ шийдвэрийг хүлээн авлаа гэхэд хууль өөрчилнө. Хууль өөрчилнө гэдэг хууль буцаан хэрэглэгдэхгүй. Хэрэгжсэн өдрөөсөө цааш явна гэсэн үг.  

.  

-Намар болох боломжгүй гэж үү? 

-Хууль буцаан хэрэглэгдэхгүй гэж би тодорхой хэллээ. Түдгэлзүүллээ гэдэг бол тэр хууль байхгүй болно гэсэн үг. Гэхдээ 65 маань л шийднэ. 65-уулаа хүсвэл бүх хуулийг өөрчилж чаддаг гэдгээ харуулсан шүү дээ.

. АН гэхэд нэг сарын турш жагсаал хийнэ гэсэн. Наадам хүртэл хийх нь дээ. Хэнтийгээс сонгогдсон хоёр хүн /гишүүн.Сур/ нь дуугүй байхад намын дарга нь сонгуульд өрсөлдөнө гээд байгаа нь хошин шог.  

 

2 Сэтгэгдэл

  1. зочин

    Хэнтийн сонгууль хэнд ч хэрэггүй тэр 200,0сая төгрөгийг нь тэр тойргийн сонгогчид зориулчих

  2. Зочин

    Хурдан ерөнхийлөгчийн засаглалтай болох юмсан. энэ мэт улсаа боддоггүй дуракууд төрд байгаад байхаар ард түмний хүсэн хүлээсэн засаглал хэзээ тогтох вээ

Сэтгэгдэл үлдээх