СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-30

Б.Баттөмөр: УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлыг хоёр удаа хуралдууллаа

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр:

-Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн ажлын хэсгийн хурлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны анхны хэлэлцүүлгээр шилжүүлсэн.

УИХ-ын даргын 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний 60 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлыг хоёр удаа хуралдуулж асуудлыг хэлэлцлээ.

Ажлын хэсгийн шинжлэх ухаан технологийн тухай хуулийн төсөлд 15 зарчмын зөрүүтэй санал гарсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн.

УИХ-н гишүүн Ж.Чинбүрэн шинжлэх ухаан технологийн тухай хуулийн 22 дугаар зүйлд "Засгийн газар хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийн ажлын хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт чөлөөлөх тухай" асуудлыг татварын хууль тогтоомжид зааснаар шийдвэрлэх тухай санал гарган хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Та бүхэнд шинжлэх ухаан технологийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналыг тараасан болно.

Байнгын хорооны эрхэм гишүүдээ шинжлэх ухаан технологийн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг томьёоллыг хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.