"Улаанбаатар марафон-2024" олон улсын гүйлтийн тэмцээний зохион байгуулалтын талаар мэдээлж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:
-"Улаанбаатар марафон-2024" нийслэл хот даяаараа биеийн тамир, гүйлт, спорт, эрүүл мэндийг дэмжих энэ аяныг өргөн хүрээтэйгээр сүүлийн жилүүдэд зохион байгуулж ирсэн.
Энэ жилийн хувьд ч гүйлт сонирхогчид мэргэжлийн марафон гүйгчид биеийн тамир спортыг дэмжих, залуучууд хүүхдүүдийн спортод дурлах, эрүүл мэндийг дэмжих гэсэн том зорилтын хүрээнд энэ жил 2024 оны тавдугаар сарын 25-нд бид тус олон улсын гүйлтиийн тэмцээнийг нийслэл хотдоо зохион байгуулахаар ажиллаж байна.
Бэлтгэл ажлыг хоёр сараас эхлэн ажлын хэсэг гарган өөр өөрсдийн чиглэлээр хариуцан энэ ажлыг зохион байгуулж байна. "Улаанбаатар марафон-2024"-ы онцлог бол өмнөх жилүүдтэй адилхан "Монголд зочлох жил"-ийн хүрээнд болж байгаа. Тэмцээний бүртгэл гуравдугаар сарын 20-оос эхэлсэн таван сарын 20 хүртэл үргэлжилнэ.
Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн цагдаагийн газрын замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Гомбосүрэн:
-"Улаанбаатар марафон-2024" олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах үед тээврийн цагдаагийн албанаас иргэд замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй зорчих нөхцлийг хангана.
Гудамж замын хөдөлгөөнд хяналт тавьж ачаалал ихэссэн үед замын хөдөлгөөнийг түргэн шуурхай зохицуулах чиглэлээр энэ өдрүүдэд тавдугаар сарын 25-ны өдөр өглөөний 06:00 цагаас 18 цаг хүртэл өмнөх жилийнхтэй адилхан зохион байгуулж ирсэн маршрутаар хөдөлгөөнийг хязгаарлана.
Нийтдээ 300 гаруй цэгт 450 алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажиллана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.