Ж.Нарантунгалаг аварга Эдвард Келлиг хүнд цохилтоор буулган авав

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Спорт, Тулааны 16098

Ж.Нарантунгалаг аварга Эдвард Келлиг хүнд цохилтоор буулган авав

 

Холимог тулааны дэлхийн аварга асан МУГТ Ж.Нарантунгалаг One Championship 70кг жингийн аваргын бүсийн төлөө энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Филиппин улсын Манилла хотноо одоогоор уг бүсийг эзэмшиж буй Мартин Нигуентэй тулалдах тов зарлагдсан тухай бид мэдээлсэн билээ. 

Манай www.livetv.mn/sport сайтын спорт мэдээллийн албанаас Ж.Нарантунгалаг аваргын тулаануудыг цувралаар танилцуулж байгаа бөгөөд 2018 оны долоодугаар сард Японы Казуки Токудометэй тулалдсан тулааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Тэгвэл өнөөдөр та бүхэндээ өнгөрсөн оны зургаадугаар сарын 23 өдөр Макаод Филлипины шилдэг тулаанч Эдвард Келлитэй тулалдсан тулааныг толилуулж байна. Эдвард Келли нь ONE FC холбооны унаган тулаанч бөгөөд тухайн үед 13 тулаанд орж есөн удаад нь ялаад байсан шилдэг тулаанч юм.

Ж.Нарантунгалаг - Эдвард Келли

Тийм ч учраас уг тулаан тухайн өдрийн гол тулаанаар нэрлэгдээд байсан хэрэг. Хөлийн ажиллагаа сайтай Эдвард Келлитэй Нарантунгалаг аварга маш зөв тактикаар тулалдан хэвтээ байрлалд илүүрхсээр хоёрдугаар үед техникийн илт давуугаар буулган авсан юм.

Ж.Нарантунгалаг болон Эдвард Келли нарын ширүүхэн тулааны бичлэгийг бүрэн эхээр нь толилуулж байна. 

 

1 Сэтгэгдэл

  1. MGL

    ONE championship ийхан айдас хүйдэстэй байна айдас хүйдэс хаха

Сэтгэгдэл үлдээх