Монголын анхны эротик дуу

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Соёл урлаг, Шилдэг дуу 5817

Монголын анхны эротик дуу

 

Намайг эзэмдэх чиний сэтгэл нойтон байх шиг
нааш цааш хөдлөх хөлөрсөн биеэнд чинь норон норно
амьсгаадах бүрийд чинь
алаг хорвоог мартана
айлган гингэнэх миний сэтгэл уйлна
уруул юугий чинь үнсээд ханашгүй
хүсэл таачаал
хязгаар нь үгүй онгон сэтгэл....

Энэхүү "халуухан" үгтэй дуу нь одоогоос яг 20 жилийн өмнө зохиогдож МУГЖ Ж.Алтанцэцэгийн 2000 оны анхны "Намайг эзэмдэх чиний сэтгэл" цомгийн нэрээр нэрлэгдсэн дуу юм. Тухайн үедээ уг дуу, дууны үг олны анхаарлыг татсан нь мэдээж. Дууны видео клип ч маш "халуухан" байсныг дурдах хэрэгтэй. 20 гаруйхан настай Алтаа дуугаа дуулахдаа өөрөө ичиж байгаагүй ч тухайн үед бичлэг хийж байсан хүмүүс нь ичээд л нүүр нь улайж байсан тухай дуучин маань дурсан ярьсан байдаг.

Энд нэгэн нууцыг дэлгэхэд уг дууг зохиогч нь ая зохиогч Ангирмаа бөгөөд дууны ард дуугардаг "амьсгаадах" хоолойг уг дууны зохиогч Ангирмаа өөрөө хоолой хийсэн гэдэг.

Дуучин Ж.Алтанцэцэгийн "Хайр гэж" тоглолт

Дашрамд дурдахад МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэгийн "Хайр гэж" тоглолт 3 сарын 8-нд Корпорэйт конвеншн центрт болох тухай манай сайт мэдээлсэн билээ. "Хайр гэж" тоглолтын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү. Монголын анхны халуухан дуу уг тоглолт дээр эгшиглэх биз ээ.     

Энэ үдэш таны амралтад зориулан "Намайг эзэмдэх чиний сэтгэл" дууг толилуулж байна. Жич: Та хөгжмөө чангалаад хэрэггүй л болов уу. Харин чихэвч зүүхийг танд зөвлөж байна.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх