СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-20

🔴Метроны зөвлөх үйлчилгээний II шатанд Хятад, Орос, Өмнөд Солонгос, Энэтхэгийн нийт дөрвөн компани саналаа ирүүлжээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
8 сарын өмнө

Улаанбаатар хотод метро барьж байгуулах ажлын зөвлөх үйлчилгээний тендерийн хоёрдугаар үе шатыг нээхэд бэлэн болоод байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг:

-Хоёр үе шаттай тендерийг Монголд анх удаа зохион байгуулж байна. Нэгдүгээр үе шатны тендерийг хоёрдугаар сарын 29-ны өдөр зохион байгуулсан. Энэ тендертэй холбоотойгоор 11 улсын 20 компани тендерийн үйл ажиллагаанд оролцохоо илэрхийлсэн.

Эдгээр байгууллагуудын ирүүлсэн техникийн санал болон бусад шаардлагатай мэдээллийг тусгаж, бид ажлын даалгаврыг боловсруулж хоёрдугаар үе шатны тендерийг 11 улсын 20 компани дотроо тендерийг шалгаруулсан.

Энэ тендер маань тавдугаар сарын 3-ны өдөр нээгдэх байсан боловч оролцогч аж ахуйн нэгж байгууллагууд хугацааг сунгаж өгөх хүсэлт тавьсан. Өөрөөр хэлбэл эдгээр байгууллагууд маань бичиг баримтыг монгол хэл дээр орчуулах болон бусад шаардлагатай техникийн ажлууд дээр цаг хугацаа авах байна гэх хүсэлтийг ирүүлсний дагуу тендерийг өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны өдрийн 14:10 минутад нээж байна.

Тендерийн үнэлгээний хорооны гишүүн "Метро барих үйлчилгээний хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтад дөрвөн оролцогч санал ирүүлсэн байна.

  • ОХУ-ын "NPS Engineering" компани. Тус компани 181 тэрбум 935 сая төгрөгийн үнийг санал болгож, 10,916,100 төгрөгийн үнийн хөнгөлөлтийг тооцохоор ирүүлжээ. Нийт тооцсон дүн нь 171 тэрбум 18 сая 900 мянган төгрөг. Тендерийн баталгаанд "International Bank for Economic Cooperation" банкаар дамжуулан 909 сая 675 мянган төгрөгийн төлбөрийн үүрэг хүлээхээр болжээ.
  •  БНХАУ-ын "China Railway Design Coorporation" компани 176 тэрбум 291 сая 108 мянга 298 төгрөгийн үнийн санал ирүүлжээ. Үнийн хөнгөлөлт тооцоолох хүсэлт ирүүлээгүй. "Bank of China" банкаар 909 сая 675 мянган төгрөгийн баталгааг гаргажээ.
  • БНСУ-ын "Dohwa Engineering" Co, Ltd 145 тэрбум 911 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Үнийн хөнгөлөлт тооцоолоогүй бөгөөд тендерийн баталгааг системд хараахан оруулаагүй.
  • Энэтхэг улсын "Guangzhou Metro Group" Co, Ltd 145 тэрбум 548 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Үнийн хөнгөлөлт эдлэх санал гаргаагүй. "Bank of China" банкаар дамжуулж 909 сая 675 мянган төгрөгийн баталгааг гаргасан байна" гэж танилцууллаа.

Бид нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс дан ганц автобусаар нийтийн тээврийн асуудлыг шийдэж чадахгүй гэдэг нь тодорхой болсон. Ийм учраас олон төрөлт нийтийн тээврийн хэрэгслийг хөгжүүлэх хүрээнд тэргүүн ээлжинд метро барьж байгуулах ажлыг эхлүүлье гэж шийдсэн байгаа.

Энэ хүрээнд 17.7 км урттай Амгалангаас Толгойт гэсэн чиглэлд барьж байгуулах эхний тендерийн сонгон шалгаруулалт зураг ТЭЗҮ-ийн дагуу хийгдэж байгаа. Мөн 6.6 км нь түнээл, бусад газар дээгүүрх байгууламжтай лайн барьж байгуулах үе шатны ажлууд явагдаж байна.

Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах ажил амжилттай болвол бид шалгарсан компанитайгаа хэлэлцээр хийж гэрээгээ байгуулаад, дараагийн шат болох метрог барьж байгуулах этгээдийг сонгон шалгаруулах тендерийг тун удахгүй зарлана гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.