СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-13

🔴УИХ дахь АН-ын бүлгээс туршлагатай улс төрчдөө жагсаалтаар биш тойрогт өрсөлдөхийг уриалав

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хурлаа хийж, мэдэгдэл гаргажээ. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж, олон хүмүүсийн санал бодлыг сонссон. Үүний үндсэн дээр уриалга гаргах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Ардчилал эмзэг, сорилтын байдалд орлоо.

Төсвийн хүрээний мэдэгдэл гээд 2025, 2026, 2027 оны төсөөллүүдийг гаргадаг. Сүүлийн үеийн эдийн засгийн нөхцөл байдлуудыг харахаар Төсвийн хуультай зөрчилдвөл энэ хуулийг хэрэгсэхгүй үзэж болно гээд нэг хууль баталчихсан байх жишээтэй. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн сахилга батыг баримталсангүй. Тэр тусмаа Төсвийн тухай хуулийг баримтлахгүй ажиллачихаад одоо цар тахал, газар, ногоон автобус гэх мэт сонсголыг хийхгүйгээр УИХ завсарлах гэж байна. Бараг 20 их наядын цар тахлын төсвийн сонсголыг хийсэнгүй.

Сүүлийн үед УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй хуулиудыг олноор хэлэлцэж, баталлаа. Эрх баригчид яагаад цар тахал, газар, ногоон автобусны сонсгол хийж, асуудлыг хэлэлцэхгүй байна вэ. Үндэсний баялгийн сангийн анхдагч хууль болох Ирээдүйн өв санг Ардчилсан намаас санаачлан баталж байсан. Ардчилсан нам үргэлж байгалийн баялаг иргэдэд хамаатай байх бодлогыг баримталж ирсэн. Сонгууль л болж байвал Монголын маргааш, улсын төсөв энэ бүгд хамаагүй болсон байна. гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.