СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-15

Б.Болороо: Сайд бүр хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудалд анхаарах чиглэлийг хуулийн төсөлд оруулсан

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэжилтэн Б.Болороо мэдээлэл өгөв. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэжилтэн Б.Болороо

-Одоо мөрдөгдөж байгаа хууль маань 12 бүлэг, 45 зүйлтэй. Шинэчилсэн найруулга нь 11 бүлэг, 44 зүйлтэй. Энэ төслөөс хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмжтэй холбоотой заалтууд бүхэлдээ хасагдсан. Манай яаманд саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байгаа учир хасагдсан. . Одоогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал гэхээр зөвхөн Хөдөлмөрө, нийгмийн хамгааллын яам хариуцаж, халамжийн асуудал ярьдаг. Харин одоо бүх яам, сайдууд өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр тодорхой төсөв тусгадаг болох гэж байна. Бид төслөө төр, ТББ-уудаар 20 гаруй удаа хэлэлцүүлж, 450 гаруй санал ирснийг тусгасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, энэ чиглэлээр ажилладаг ТББ-ууд маань дуу хоолойгоо маш сайн хүргэсэн. 

Төсөлд шинээр тусгасан дөрвөн зүйл бий. Үүнд:

-Салбарт хомсдолтой байгаа хүний нөөцийн асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүд хомс байдаг учир Хөгжлийн бэрхшээлтэй хүний төвүүд байгуулагдан, ашиглалтад ороход энд ажиллах хүний нөөцийг нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгасан.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг УИХ-аар жил бүхэн хэлэлцүүлэхээр тусгасан.
-2016 оноос өмнө манай салбарын бодлого халамж хүртэгч гэж, эрүүл мэндийн загварт тулгуурлаж байв. 2016 онд  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бол тусгай эрхтэй хүн биш юм. Бусад хүмүүсийн адил эрхтэй, тиймээс хөгжлийн бэрхшээлийн асуудлыг бүх салбарт ярих ёстой гэж үзэж, төрийн зарим чиг үүргийн ТББ-уудаар гэрээлэн гүйцэтгүүлэх ажлууд эрчимтэй явагдсан.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах асуудлыг төсөлд тусгасан. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвүүдэд ажиллаж байгаа хүмүүс ажлын байранд тогтворгүй байгаа нийгмийн хангамжийн асуудал орхигдсонтой холбоотой" гэв. 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.