СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-20

🔴Дуучин Ч.Уранхолбоо Алдарт эхийн I одонгоор энгэрээ мялаажээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав. 

Жил бүрийн Эх үрсийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, "Эхийн алдар" одон хүртэх болзол хангасан ээжүүдэд одонг нь гардуулдаг уламжлалтай. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслол өнөөдрөөс эхлэх юм байна. Нийслэлийн есөн дүүргийн ээжүүдийг тус бүр нэг өдөр хүлээн авч одонг нь гардуулдаг юм. 

Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор шагнадаг.

Мөн Нийгмийн халамжийн сангаас жил бүр нэгдүгээр зэргийн одонтой эхчүүдэд 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүдэд 100 мянган төгрөгийн урамшуулал олгодог юм.

Ерөнхийлөгч саяхан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцүүлж буй. Уг хуулийн төсөлд "Эхийн алдар" одон олгохдоо үрчилж авсан болон эндсэн хүүхдийг нь хамруулахаар тусгасан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.