СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-17

🔴 LIVE: ЦЕГ: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ДНК таараагүй

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
11 сарын өмнө

С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой хэргийн газраас олдсон үсэнд хийсэн ДНК шинжилгээний хариу ирсэн талаар мэдээлэл өгөв.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Д.Энхтөр:

-С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагаас 1998 оны 10-р сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагын дэвшилтэд технологи ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл тогтоосон.

ДНК мэдээллээр энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан бусад хүмүүсийн ДНК мэдээлэлтэй тохироогүй. Одоогоор уг ДНК мэдээлэл нь хэнийх болохыг шалгахаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
103.57.93.106

Эрт урьд цагт гэдэг үлгэр

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.