СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-05-13

Б.Бямбадорж УХТЭ дээр дахиад л бужигнуулаад эхэлжээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 сарын өмнө

Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Эрүүл мэндийн яамны ТНБД асан Б.Бямбадорж тус эмнэлэг дээр багаа бүрдүүлж байгаа нэрийдлээр төрийн албан хаагчдыг халах, хууль бус шаардлага тавих зэргээр дураараа авирлаж байгаа талаар мэдээлэл бидэнд ирлээ.

Б.Бямбадоржийг эрүүл мэндийн салбараас төрсөн "олигархи" хэмээн сэтгүүлчид нэрлэсэн байдаг. Тэрээр ЭМЯ-ны ТНБД, НЭМГ-ын дарга, Улсын нэгдүгээг төв эмнэлэг (УНТЭ)-ийн даргаар ажиллахдаа үргэлж дарга нарын чихнээс хонх уяж байв. ЭМЯ-ны ТНБД байхдаа татвар төлөгчдийн мөнгийг дураар захиран зарцуулсан, НЭМГ-ын дарга байхдаа албан тушаалаа ашигласан, УНТЭ-ийн дарга байхдаа хууль бусаар халаа сэлгээ хийсэн зэрэг хэл аманд өртөж байв. Харин одоо УХТЭ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа санхүүгийн албыг өөрийн хүмүүсээр бүрдүүлсэн, зүй бус шаардлага тавьж ажилчдыг халж байгаа, мөн их хэмжээний мөнгөөр худалдан авалт хийхээр шахаж байгаа зэрэг хууль бус үйлдэл гаргаж эхлээд байгаа аж. 

Иймд тус эмнэлгийн ажилчид нэгдэн ЭМЯ-нд бичиг өргөх, цаашилбал Ерөнхий сайдад хандъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг та УХТЭ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Бямбадоржид анхаарал хандуулахгүй бол ЭМЯ, НЭМГ-т бужигнуулсан шигээ бужигнуулж байна шүү нутгийн дүү чинь. 

Бид дараагийн удаад нэрээ нууцалсан эмчийн ярилцлагыг хүргэх болно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.