Ардчилсан намын сонгуульт залуу гишүүдийн зүгээс С.Баярцогт, С.Эрдэнэ нарыг УИХ-д нэр дэвшүүлж болохгүй тухай албан шаардлагыг Ардчилсан намд хүргүүлж байна.
АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Энхжин:
-Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж, Ардчилсан намаас 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодруулах долоон хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах хороог байгуулсан. Уг сонгон шалгаруулах хороонд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт, Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт, лайвчин С.Мөнх-Эрдэнэ гэх бүрэлдэхүүнтэйгээр үүрэгт ажилдаа ороод явж байна.
УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас ард түмэн дунд сөрөг рейтингээрээ тэргүүлж байгаа С.Баярцогт, С.Эрдэнэ нарын нөхөдүүд намын жагсаалтаар дэвших туулийн хариуцлагагүй мэдээлэл тархаж байна. Дээрх сөрөг нэр хүндтэй улс төрчдийг намын жагсаалтаар, тойрогт ч нэр дэвшүүлэхгүй байх нь Ардчилсан нам түүний 200 мянган гишүүн болон ард иргэдийн эрх ашигт нийцнэ гэж бид үзэж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ардчилсан намд хууль сайн боловсруулдаг хүн хэрэгтэй. С.Эрдэнэ бол туршлагаараа ч тэр УИХ-д байх л хүн гэж боддог.
Жэнкочид орсын тушаалаар хуцалдаж бна