- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
АЗХ-ноос УИХ-ын сонгуультай холбоотой асуудлаар АН-ын дарга Л.Гантөмөрт хүсэлт хүргүүлж буй талаар мэдээлэл хийж байна.
Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир:
- Монгол Улс Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш алдаатай оноотой олон сонгуулийг дэмжин өдий хүрлээ. Өнөөдөр АЗХ 2024 оны УИХ-ын сонгуулийн жагсаалтад залуучуудыг ихээр дэвшүүлэх шаардлагыг АН-ын даргад хүргүүлж байна. АН нэр дэвшигчдийнхээ 50-аас дээш хувийг нэр цэвэр шинэ залуучуудаар эгнээгээ бүрдүүлж, эмэгтэйчүүдийн нийгмийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагаас төлөөллүүдийг нэр дэвшүүлэх шаардлага байна.
АЗХ 90 мянган гишүүнтэй иргэний нийгмийн том байгууллагын хувьд сүүлийн хагас жилийн хугацаанд улс төрийн хамгийн идэвхтэй байгууллага болж ажилласан. Энэ удаагийн сонгууль Ардчиллын сүүлийн сонгууль болох магадлалтай. Энэ удаад эрх баригч МАН ялбал ардчилсан залуучуудын хувьд сүүлийн сонгууль болох аюултай байна. Үүнтэй холбоотойгоор АЗХ тогтоол гаргасан.
Монголын ардчилалд албан бус улс төр гэдэг зүйл маш ихээр бий болсон. Бид Улсын дээд шүүхтэй хэр нь шийдвэр албан бусаар өөр газар гардаг. Бид улс төрийн намуудтай гэтэл шийдвэр нь албан бусаар өөр газар гардаг. Бид парламенттай шийдвэр нь өөр газар хулгай дээрмээр гарч байна. Засгийн газартай ч шийдвэр нь тендерээр тэжээгддэг 5000 компани гаргадаг. Идэвхгүй үзэл санаагүй зөвхөн товчлуур дардаг гишүүдийг улс төрийн намд ихээр элсүүлж байна.
Улсын мөнгөөр сонгууль хийж, бусад намуудыг нухчин дардаг ардчилсан сонгууль. Хар машины будилан, хаягийн давхардсан бүртгэл, царцааг асар ихээр зөөх, бусад жижиг намуудыг маш ихээр дэвшүүлж, тэдний охин намуудын орон нутгийн бүтцийг эрх баригч нам худалдаж авч байна. Суманд сонгогч олдохгүй байна. Эрх баригч намын ухуулагч, шадар туслахаар дүүрч байна. Тиймээс АЗХ шинэ реформыг хийх гэж УИХ-ын сонгуульд бүгдээрээ оролцох хэрэгтэй гэж бүх бүтцийн байгууллагаараа шийдвэр гаргасан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.