СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-20

🔴LIVE: "Үнэн ба зөв" намаас "Монполимет" группийн Ц.Гарамжавыг АТГ-т шалгуулна

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

"Үнэн ба зөв" намаас "Монполимет" группийн Ц.Гарамжавыг зургаан үндэслэлээр АТГ-т шалгуулна гэж мэдэгдлээ. 

"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар:

-"Үнэн ба зөв нам" улсынхаа байгалийн баялгийг бүх иргэддээ тэгш хүртээхийн төлөө явж байгаа. Энэ бол бидний гол зорилгын нэг учраас энэ хүртэл тууштай явж байна.

Бид 30 гэр бүл гэж яригдаж байгаа гэр бүлүүдийн талаарх мэдээллүүдийг та бүхэнд хүргэж байгаа. Анх Цагаан суваргын ордыг эзэмшиж байгаа 100 хувь өөрийн болгож, хууль бусаар авсан Н.Номтойбаярын гэр бүлийн тухай мэдээлж хууль шүүхийн байгууллагад өгсөн. Газар дээр нь очиж ард түмэнд харуулсан.

Ингээд бид АТГ-т өгөхөд АТГ хэрэг үүсгээд шалгуулъя гэсэн ч нийслэлийн прокурорын тогтоолоор Н.Номтойбаяр гэдэг хүн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Монголд хууль хүчний байгууллагатайгаа нийлж хулгай хийдэг жишиг тогтсон байна. Ингэж чадаагүй жирийн иргэн 10-20 жилийн ял авч байна. Харин чадсан хүмүүс нь ордонд орж байна. .

Бид дараагийн нэг гэр бүл болох дараагийн хэргийг шалгуулъя гээд авлигатай тэмцэх газар хандана гэдгээ илэрхийлж байна. Үүний дараагийн буюу 30 гэр бүлийн нэгийг шалгуулахаар өнөөдөр АТГ-т дахин хандана. "Монполимет" буюу УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын компанийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх гэж байна.

. Үүнийг шалгаач ээ.

  • Урт нэртэй хуулиар тус компанийг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ч 2012 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсан. Ц.Гарамжав нь Эрчим хүчний дэд сайдаар томилогдон ажиллах үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт давуу байдал үүсгэн дээрх тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг сэргээж дахин эхлүүлсэн байх магадлалтай.
  • Тухайн орд газрыг Монполимет хууль бусаар шилжүүлэн авсан байж болзошгүй байна
  • Хөгжлийн банкнаас 65 сая ам.долларын зээл аваад энэ мөнгөөрөө АНУ-д өндөр үнэтэй зэрэглэлийн хаус худалдаж авсан гэх мэдээлэл гардаг. Үүнийг бас шалгуулна.
  • Дээрх байдлыг үүсгэсэн Монполиметийг эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлээр Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өрд түмний боломжийг хулгайлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй.
  • Одоо мөн шинээр ашигт малтмалын зөвшөөрөл авч алт олборлохоор зэхэж байгаа гэдэг мэдээлэл энэ бүсэд яригдаж байна. Тиймээс энэ бүгдийг бид шалгуулахыг хүсэж байна" гэв.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.