Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй алба хаагчдыг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар салбарын шагналаар шагнасныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Г.Ариунбуян, Тэргүүн дэд дарга Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр, Дэд дарга, Хурандаа Д.Намсрай нар гардуулжээ.
Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулсан “Алба сурталчлах өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.
Алба сурталчлах өдөрлөгийн үеэр албаны ажил, алба хаагчдын мэргэжлийн онцлогийг иргэдэд таниулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэхээс гадна Гал унтраах техникийн олон төрөлт спортын байлдааны тархалт, шүхэрчин аврагчид, эрэлч нохойн үзүүлэх тоглолтуудыг сонирхуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.