Токио 2020 олимпийн наадамд оролцох Монголын эрх нэгээр нэмэгдлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Спорт, Бусад 2746

Токио 2020 олимпийн наадамд оролцох Монголын эрх нэгээр нэмэгдлээ

 

Хонгконгод зохион байгуулагддаг уламжлалт "Хонг Конг Марафон" гүйлтийн олон улсын тэмцээн энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнд оролцсон Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа нийт 42.195 км замыг 2:35:44 цаг гүйсэн амжилтаар зургаадугаар байрт шалгарсан байна. Уг төрөлд нийт 4744 тамирчин уралдсан бөгөөд үүнээс эмэгтэй 790 тамирчин оролцжээ.

Сонирхолтой нь, Б.Мөнхзаяаг түүний гэр бүлийн хүн болох Б.Доржпалам дасгалжуулан оролцсон аж. Хэдийгээр медаль хүртээгүй ч манай тамирчин энэ жил Катарт болох ДАШТ, 2020 онд Токиод зохион байгуулах олимпийн наадамд оролцох болзлоо ийнхүү хангалаа.

Дашрамд сонирхуулахад, Б.Мөнхзаяагаас гадна Б.Сэр-Од (2004, 2008, 2012, 2016 оны олимпод оролцогч), Г.Хишигсайхан нар мөн Токио-2020 олимпийн их наадмын эрхийн болзлыг хангаад буй билээ.

ХонгКонг Марафон тэмцээний бичлэгийг толилуулж байна. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх