Шилдэг дууг таны амралтад: "Aerosmith" Dream on

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Дэлхий дахинд, Соёл урлаг, Сонирхолтой, Шилдэг дуу 2990

Шилдэг дууг таны амралтад: "Aerosmith" Dream on

 

Эрхэм таны амралтын үдэшт зориулан нэгэн сайхан уран бүтээлийг хүргэж байна. Энэ бол домогт Аеросмит хамтлагийн "Dream On" дууны нэгэн гайхамшигтай хувилбар юм. 

2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотод уламжлал болон зохиогддог марафон гүйлтийн үеэр тэсрэх бөмбөг дэлбэрч, халдлага үйлдэгдсэн нь дэлхийг цочроосон билээ. Дэлхийн 90 гаруй орны 27 мянга гаруй тамирчин оролцож байсан марафон гүйлтийн үеэрх энэхүү халдлагын улмаас гурван хүн амь үрэгдэж, 264 хүн гэмтэж бэртсэн юм.

Бостоны 117 дахь удаагийн марафоны үеэрх халдлагад хохирогчдод хүндэтгэл үзүүлж, эргэн дурсан Аеросмит хамтлагийн дуучин Стивен Тайлор, гоцлол гитарчин Жое Перри нар Өмнөд Калифорнийн найрал дуучин хүүхдүүдтэй хамтран алдарт "Dream On" дуугаа дуулсан байна. Дашрамд дурьдахад Аеросмит хамтлаг нь Бостон хотоос гаралтай хамтлаг юм.

"Dream On"

Аеросмит хамтлагийн "Dream On" дуу нь хамтлагын 1973 онд гаргасан хамгийн анхны "Aerosmith" цомогт багтсан дуу юм. Уг дууг маш олон хамтлаг, дуучид өөр өөрсдийн хувилбараар дуулсан байдаг ба тэгж дуулах бүрийдээ дахин хит болгож байсан түүхтэй. "Dream On" дуу нь манай сайтын цувралаар та бүхэнд хүргэж буй "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтын нилээн дээгүүр эрэмбэлэгддэг тул бид бүхэн тухайн үед нь хамтлагийн болоод дууных нь талаар дэлгэрэнгүй мэдээлэх юм.  

Ингээд "Dream On" дууны "Southern California" хүүхдийн найрал дуучидтай хамтран дуулсан хувилбарыг таалан болгооно уу.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх