Жүдо бөхийн Тел Алив гран при тэмцээнд Монголын жүдочид орохгүй нь

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

15 05сар 2024
Спорт, Жүдо 2376

Жүдо бөхийн Тел Алив гран при тэмцээнд Монголын жүдочид орохгүй нь

 

 Оны өмнө уг гран при тэмцээнд манай улсаас 15 тамирчин оролцох урьдчилсан мэдүүлэг байсан авч яг одоогийн байдлаар "Тел Алив 2019" гран при тэмцээнд оролцох 54 орны дунд Монгол улсын баг тамирчдын мэдээлэл алга байна. Магадгүй Монгол улсын баг тамирчид 2019 оны олон улсын тэмцээнээ 2 сарын 9-10 өдрүүдэд зохион байгуулагдах Парисын их дуулга тэмцээнээр эхлүүлэх бололтой. 

"Тел Алив 2019" гран при тэмцээний хувьд Израиль улсад анх удаа зохион байгуулагдаж буй тэмцээн бөгөөд одоогийн байдлаар 54 орны 407 жүдоч барилдахаар урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Энэхүү урьдчилсан мэдүүлгээс харвал өнгөрсөн оны Мастерс түрүүлсэн Азербайжаны Рустам Оружов аварга, Косовогийн Красники аварга, Английн Смиф Дэвис нар барилдах мэдүүлгээ өгсөн байна. 

Харин энэ оны анхны их дуулга тэмцээн болох Парисын их дуулга тэмцээнд 101 орны 670 гаруй жүдоч барилдахаар урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа бол манай улсаас дараах бөхчүүд барилдахаар урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. 

Парисын их дуулгад оролцох Монголын баг

Энэ 2019 онд 2 дэлхийн аварга (ганцаарчилсан болон багийн), Мастерс, 6 их дуулга тэмцээн, 10 гран при зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. www.livetv.mn сайтын спортын мэдээллийн албаны зүгээс Монголын хүчирхэг жүдочиддоо амжилтын дээдийг хүсэн ерөөж байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх