🔴Иргэн Б.Оюундэлгэр: АТГ-т 16 цагийн турш эрүүдэн шүүж мэдүүлэг авч, түүгээрээ ялласныг огт хүлээн зөвшөөрөхгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

12 05сар 2024
Хууль эрхзүй 1511

🔴Иргэн Б.Оюундэлгэр: АТГ-т 16 цагийн турш эрүүдэн шүүж мэдүүлэг авч, түүгээрээ ялласныг огт хүлээн зөвшөөрөхгүй

Гаалийн байгууллагын албан тушаалтан Б.Оюундэлгэр нар торгох ялаа эдлэхээр болов талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл төрийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 12 сая 480 мянган төгрөгөөр торгуулсан Б.Оюундэлгэр өөрийгөө ямар ч буруугүй, хонгилын шүүгчээр шүүлгүүлж, хэлмэгдэлтэд өртсөн гэж мэдээлэл хийв. 

Иргэн Б.Оюундэлгэр: 

-Олон мянган буруугүй атлаа хэлмэгдсан иргэдийн төлөөлөл болж өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж байна. Миний бие 1999 оноос шалгагчаар ажилд ороод 2015 оны дөрөвдүгээр сараас есөн сар хүртэлх хугацаанд ГЕГ-ын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын даргаар томилогдон ажиллаж байсан.

2015 оны арваннэгдүгээр сараас Сургалт судалгааны төвийн захирлаар томилогдоод ээлжийн амралттай байхад АТГ-аас хоёр хүн ирж, мэдүүлэг авах шаардлагатай гэж мэдэгдсэн. Ингээд АТГ-т мэдүүлэг өгсөн. Ингээд миний амьдралын хэлмэгдүүлэлт эхэлсэн. Намайг газрын даргаар ажиллах хугацаандаа

Ингээд .

Надад хууль сануулахгүй, айлган сүрдүүлж, өмгөөлөгч авах эрхийг минь зөрчсөн. Түүнчлэн Энэ арга хэмжээг мөрдөгч оролцоогүй, хэн гэдэг нь мэдэгдэхгүй комиссарууд хийсэн. Ингээд

Намайг эрүүдэн шүүсэн мэдүүлгээрээ ялласан. Бусад баримтуудаар нотлогдож байгаа юм шиг байдлаар миний хэрэгт хандсан. Гэтэл намайг буруугүйг нотлох баримтыг огт авч хэлэлцээгүй. Гэрчүүдийн мэдүүлгийг ч аваагүй.

Миний хувьд шударга шүүхээр шүүгдэнэ гэдэгт итгэж өнөөдрийг хүртэл итгэж явсан. Гэтэл өмгөөлүүлэх эрхийг минь хангахгүй, өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг хийсэн. Хонгилын шүүгч гэж байдаг юм байна.

Эцэст нь хэлэхэд, би өөрийн энэ асуудлаараа ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайдад хандана. Өөрийнхөө гэм буруугүйг нотолно гэдэгтээ итгэлтэй байна гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх