🔴 "Их хотын бүсгүйчүүд-2024" хүндэтгэлийн арга хэмжээг шууд дамжуулж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Соёл урлаг 242

🔴 "Их хотын бүсгүйчүүд-2024" хүндэтгэлийн арга хэмжээг шууд дамжуулж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 5 дахь жилдээ "Их хотын бүсгүйчүүд” хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь хотын бутээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил хөгжил цэцэглэлттэй салшгүй холбоотой явдаг эмэгтэйчүүдээ алдаршуулах, тэдний үйл хэргийг нийслэлийн иргэддээ, залуу хойч үедээ сурталчлан таниулах, төрөлх хот, эхчүүд эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэдэг.

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрэгтэй, нийт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 46 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Хүйсийн тэнцвэрт байдлын тайлангаас харахад нийт албан хаагчийн 57.5 хувь нь эмэгтэй, 42.5 хувь нь эрэгтэй, удирдах албан тушаалтны 76 хувь нь эрэгтэй, 24 хувь нь эмэгтэй, удирдахаас бусад албан тушаалтны 65 хувь нь эмэгтэй, 35 хувь нь эрэгтэй байна.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх